Архангай аймагт 34 настай эрэгтэй сураггүй алга болжээ

Архангай аймгийн Хайрхан сумын Асгат багийн Хагийн нуур гэдэг газарт 34 настай эрэгтэй С арваннэгдүгээр сарын 8-ны өдөр 14.00 цагт гэрээсээ гараад сураггүй алга болжээ. Түүнийг алга болсноос хойш зургаа хоногийн дараа буюу өчигдөр /2019.11.13/ аймгийн Онцгой байдлын газарт хандсан байна. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, сайн дурын иргэд нийлсэн нийт 32 хүн гурван бүлэгт хуваагдан, эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан ч харанхуй болсон учраас эрлийг түр зогсоожээ. Өнөөдөр 07.00 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлсэн байна.

Сэтгэгдэл бичих