Хүүхдийн 40 автобус баасан гарагаас явж эхэлнэ

Энэ баасан гараг буюу арваннэгдүгээр сарын 15-аас эхлэн хүүхдийн автобус явж эхлэхээр болжээ.


Тодруулбал, ерөнхий боловсролын 27-н сургуулийн 3000 орчим хүүхдийг 2 ээлжээр сургууль руу нь зөөх автобус үйлчилгээнд явуулах юм. Уг арга хэмжээг авто замын түгжрэлийг бууруулах зорилгоор Нийслэлээс зохион байгуулж буй аж.


Нийт 40 автобус хүүхдүүдэд үйлчлэх ба 2-5 дугаар ангийн сурагчид хамрагдах юм.


Энэ ажлын хүрээнд Нийтийн тээврийн газраас хүүхэд тээвэрлэх автобусны аюулгүй байдлыг шалгах ажлууд хийгдэж байна.

Сэтгэгдэл бичих