- OFF REC сэтгүүлчдийн чөлөөт уулзалт 18.30 цагаас Бизнес тауэрийн 21 давхарт болно.
- Сэтгэцийн эрүүл мэндийн алба үүсч хөгжсөний 90 жилийн ойн “Сэтгэцийн эрүүл мэндийн өнөөгийн байдал, цаашид анхаарах асуудал” сэдэвт ОУ-ын эрдэм шинжилгээний хурал Шангри ла төвийн Ballroom-д 09.00 цагт зохион байгуулагдана.
- Нийслэлийн Засаг дарга С.Амарсайханы санаачилгаар “Нэг хот-Нэг стандарт” сэдэвт анхдугаар зөвлөгөөнийг 09.00 цагт Монголын хүүхдийн ордонд зохион байгуулна.
- “Зууны мэдээ” сонины “Үндэсний мэдээллийн төв”-д 11.00 цагаас ШИНЭ намын удирдлагууд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.
- МУИС-ийн Шинжлэх Ухааны Сургууль, ХБНГУ-ын Конрад-Аденауэр-Сангийн Монгол дахь Суурин төлөөлөгчийн газрын хамтын ажиллагааны гэрээ байгуулах, хамтарсан магистрын тэтгэлэг гардуулах ёслолын ажиллагаа 11.30 цагт МУИС I байрны 320 тоотод болно.
- Татварын журмуудад санал авах хэлэлцүүлэг ТЕГ-ын 8 давхарт өдөр бүрийн 10.00 цагт явагдаж байна.
Сэтгэгдэл бичих