2020 оны улсын төсвийг баталлаа

УИХ-ын өчигдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2020 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2020 төсвийн тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2019.09.26-ны өдөр өргөн мэдүүлсэн, гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ. 

Гишүүд асууж хариулт авснаар ирэх оны төсвийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг өндөрлүүлэв. Дараагаар нь  2020 оны улсын төсвийн дөрөв дэх хэлэлцүүлгийг үргэлжлүүллээ. Ингээд хуулийн төслийн заалт тус бүрээр санал хураалт явуулж, хуулийн төслүүдийг бүхэлд нь баталлаа.

 Дараа нь Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгээр нь батлах байнгын хорооны саналын томьёоллоор санал хурааснаар тогтоолын төслийг бүхэлд нь батлав. Ийнхүү чуулганы хуралдаан өндөрлөлөө.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү:

Нийгмийн даатгалын шимтгэл яагаад нэмэгдэв? НДШ нэмэгдэхээр цалин багасна. Тэтгэвэр найман хувиар нэмэгдэж, цалин боломжийн болчих байх гэтэл НДШ-ийг нь төлчихөөр ямар ч үр дүнгүй юм биш үү. Амлалтаа бага ч гэсэн биелүүлэхгүй юм уу, МАН-ынхан. Ядаж ажилчдынхаа цалинг хасахгүй байж болдоггүй юм уу. Өөр гарц байхгүй юм уу.

Төсвийн байнгын хорооны дарга Б.Чойжилсүрэн:

Засгийн газар ирэх оны төсвийн төсөл оруулж ирэхдээ нэмэгдүүлнэ гээд оруулж ирсэн. байнгын хороон дээр яригдахад Ч.Хүрэлбаатар сайд С.Чинзориг сайдаас асуу гэж хариулсан.

ХНХ-ын сайд С.Чинзориг:

Нийгмийн даатгалын сангийн шимтгэл нэг, нэг хувиар нэмэгдэж байгаа. Нийгмийн даатгалын сан алдагдалтай сан. Энэ онд гэхэд улсын төсвөөс 600 тэрбум төгрөгийн татаас авч байж үйл ажиллагаа явуулж байгаа. Тэтгэврийн даатгалын сан нь алдагдалтай. Нийгмийн даатгалын сангийн алдагдлыг бууруулах зорилгоор НД-ын шимтгэлийг нэмэхээр оруулж ирсэн. Цаашид нийгмийн даатгалд хамрагдагсдын хүрээг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлагатай гэж үзэж байна. Мөн нэг удаа нөхөн төлөх хуулиа ирэх жилээс хэрэгжүүлнэ. Нөхөн төлбөр төлөх хууль болон шимтгэлийг нэмэгдүүлснээр алдагдал тодорхой хувиар буурна. НДС алдагдалтай ажилладаг шалтгааныг хоёр зүйлтэй холбон тайлбарлаж байгаа. Нэгдэх шалтгаан нь өнгөрсөн парламентын үед ажилласан жил нөхөн тооцох, нөхөн төлүүлэх хууль хэрэгжүүлж алдагдлыг 700 тэрбумаар нэмсэн. Хоёрдугаарт нийгмийн даатгалын шимтгэл ажил олгогч 12, даатгуулагч 12 хувь гэж төлдөг бол эргээд тэтгэвэр авахдаа 45-80 хувиар бодуулж авдаг, өөрөөр хэлбэл төлсөн шимтгэлээс 2-3 дахин ихээр бодуулж авдаг нь алдагдалтай байхад нөлөөлсөн.

 

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

Зочин - 103.29.144.17015 цагийн өмнө

2-3 дахин ихээр бодуулж авдаг гэж сонгосон хүмүүсээ доромжилж байгаа юм. Доромжлуулж байгаагаа мэддэггүй юм уу мэдээд сонгоод байгаа нь хачирхалтай ккккккк

mgl - 103.9.90.9819 цагийн өмнө

Амлалтаа бага ч гэсэн биелүүлэхгүй юм уу, МАН-ынхан. Ядаж ажилчдынхаа цалинг хасахгүй байж болдоггүй юм уу. Өөр гарц байхгүй юм уу.

mgl - 103.9.90.9819 цагийн өмнө

Амлалтаа бага ч гэсэн биелүүлэхгүй юм уу, МАН-ынхан. Ядаж ажилчдынхаа цалинг хасахгүй байж болдоггүй юм уу. Өөр гарц байхгүй юм уу.

mgl - 103.9.90.9819 цагийн өмнө

Амлалтаа бага ч гэсэн биелүүлэхгүй юм уу, МАН-ынхан. Ядаж ажилчдынхаа цалинг хасахгүй байж болдоггүй юм уу. Өөр гарц байхгүй юм уу.

mgl - 103.9.90.9819 цагийн өмнө

Амлалтаа бага ч гэсэн биелүүлэхгүй юм уу, МАН-ынхан. Ядаж ажилчдынхаа цалинг хасахгүй байж болдоггүй юм уу. Өөр гарц байхгүй юм уу.

амьдаа - 119.40.98.16220 цагийн өмнө

Чинзориг яаж сайд хийж чадаж байнаа. Эргээд тэтгэвэр авахдаа 2-3 дахин ихээр бодуулж авдаг гэх шиг 20-30 жилд төлсөн шимтгэлээсээ бодуулж авдаг гэдгийг мэддэггүй юм байхдаа. Арайчдээ.