ҮХЦ-ийн дарга торгууль төлөөд нутаг буцахаар болжээ

Монгол Улсын Үндсэн Хуулийн Цэцийн дарга Д.Одбаярт бусдад бэлгийн дарамт үзүүлсэн хэргээр торгууль оноож, хилийн хоригийг нь цуцлах болсон тухай Өмнөд Солонгосын прокурорын газар өнөөдөр мэдээллээ.

Торгуулийн хэмжээ долоон сая вон буюу $6,000 орчим болсон байна.

Инчеон хотын прокурорын газраас өнөөдөр гаргасан дүгнэлтэд Д.Одбаярын эсрэг эрүүгийн хэрэг үүсгэх шаардлагагүй гэж үзжээ. Мөн хилийн хоригийг нь цуцалсан байна. Түүнийг 10 хоногийн хугацаанд Өмнөд Солонгосын хилээр гарахыг хориглоод байсан ба уг хориг Баасан гарагт дуусах байв. 

ҮХЦ-ийн дарга Д.Одбаяр нь өнгөрсөн сарын сүүлээр Улаанбаатараас Сөүлийн чиглэлийн нисэх онгоцонд Korean Air компанийн ажилтан эмэгтэйн өгзөгт гар хүрсэн хэргээр саатуулагдаад байсан юм.

Тэрээр хэрэг үйлдэх үедээ согтуу байснаас юу болсныг санахгүй байгаагаа мэдүүлж байжээ.

Мөн Korean Air компанид ажилладаг монгол ажилтнуудыг нислэгийн үеэр айлган сүрдүүлсэн гэх хэргийг нь шалгасан юм. Монгол ажилтнууд гомдол гаргахаас татгалзсан тул уг хэргийг хаасан байна.

 

Эх сурвалж: KBS ikon.mn

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

зочин - 66.181.189.1762019-11-14 10:44:40

Хүн төрөлхтөн түүхийн урт хугацаанд эхлээд засаглалын “Аристократия” (Улс төрийн болон төрийн албанд хааны удам угсааны, элит давхрагын, алдартай баатар, бөх, дуучин, жүжигчин гэх мэт хүмүүсийг ажилуулдаг) хэлбэрийг сонгожээ. Гэтэл засаглалын “Аристократия” хэлбэр нь муу учир дараа нь засаглалын “Демократия” (улс төрийн болон төрийн албанд хувь хүнийг харанхуй олонхийн саналаар дэвшүүлэн ажиллуулдаг) хэлбэрийг сонгожээ. Гэтэл засаглалын “Демократия” хэлбэр нь мөн л муу байсан учир хамгийн эцэст засаглалын “Меритократия” (Улс төрийн болон төрийн албанд хувь хүний мэргэжлийн өндөр мэдлэг буюу оюуны өндөр боловсрол IQ; хүн ардынхаа болон эх орныхоо төлөө тэмцэгч халуун эх оронч сэтгэл буюу сэтгэлийн өндөр боловсрол EQ; ажилсаг, хөдөлмөрч, бүтээлч чанар буюу биеэ дайчлан ажиллах чадвар LQ-ийг нь тус тус харгалзан хамгийн бага албан тушаалаас нь эхлэн шат дараалуулан дэвшүүлэн ажиллуулдаг) хэлбэрийг сонгожээ. Гэтэл хөөрхий Монголчууд засаглалын “Демократия” хэлбэрийг (Ардчиллыг) магтан дуулж, засаглалын “Меритократия” хэлбэрийн талаар “А” ч байхгүй явна. Яана даа!!!

зочин - 66.181.189.1762019-11-14 10:44:18

Монголчууд 1990 оноос хойш төрийн албыг намын алба, төрлийн алба, танил талын алба, цүнх баригчдын алба, авилгал хээл хахуулийн алба болгосон. Гэтэл дэлхийн өндөр хөгжилтэй орнуудад зуу зуун жилийн туршид төрийн албыг “Мерит зарчим”-ын алба болгосоор иржээ. “Меритократия” буюу “Мерит зарчим” нь мөн чанартаа улс төрчид болон төрийн албан хаагчдыг намын харъяалал, намд хандивласан хандив, намд өгсөн авилгал, танил тал, садан ураг төрлийн холбоо, дарга нарын цүнх барьж гүйсэн гүйлт, төрийн албаны хуурамч шалгалт зэргээр нь биш, харин хувь хүний мэргэжлийн өндөр мэдлэг буюу оюуны боловсрол IQ; хүн ардынхаа болон эх орныхоо төлөө тэмцэгч халуун эх оронч сэтгэл буюу сэтгэлийн боловсрол EQ; ажилсаг, хөдөлмөрч, бүтээлч чанар буюу биеэ дайчлан ажиллах чадвар LQ-ийг нь тус тус харгалзан хамгийн бага албан тушаалаас нь эхлэн шат дараалуулан дэвшүүлэн ажиллуулдаг зарчим юм. Жишээлбэл, энэ зарчим нь АНУ-ын Төрийн албаны хуулийн гол зарчим болжээ. Монголд 1990 оноос хойш энэ зарчим алдагдаад, монгол төрийн алба бүхэлдээ булингартаж, одоо Монгол мөхөл, сүйрлийн ирмэгт тулж иржээ.

зочин - 66.181.189.1762019-11-14 10:43:50

Монголд "Мерит зарчим" алдагдсны нэгэн яруу тод жишээ нь Д.Одбаяр гуай юм. Одоо Монголоор дүүрэн Одбаяртангууд. Монголчууд бараг л бүгдээрээ хүн чанараа гээж адгуусан амьтад болсон. Яг л дуртай гүү, ингэ, үнээ, хонь, ямааг үнэрлэж явдаг азарга, буур, бух, хуц, ухна мэт болцгоосон. Монголчууд хүн биш, амьтаны сүрэг болцгоосон . Энэ бол Ардчиллын буян. Ардчилал бол хүнийг адгуусан амьтан болгодог бузар технологи юм.

Үнэн - 202.9.45.2442019-11-14 04:35:39

Юу болж байгаагаа санахгүй болтлоо согтсон хүн Монгол эмэгтэйг загнаж, Монголд очоод муугий чинь үзнэ гэж хэлэх үү. Худлаа ш дээ. Солонгосын хуулийнхан харин ч нэг хэргийг нь хүлээлгэж чадаж байна. Манай хуулийнхан бол аяж хуйвалдаж дээ. Камерын бичлэг нь эвлүүлэг байна, үйлчлэгч хүүхэн нь шантаажчин байна, гэмгүй хүнийг гүйтгэлээ гэж дээ. Ийм л учраас Монгол улс өөдлөхгүй, ард түмэн нь хэдэн авилгалч луйварчиддаа төрөө засгаа булаалгасан, өөрсдөө ядууран доройтсон хүмүүс болж байгаа юм. Юун нөгөө Чингэс, дэлхийн тал...