АНУ-д их эвдрэл сүйтгэл учруулна хэмээн үзэж байна

1990 оноос эхлэн хар салхи улам түйтгэрт шинжтэй болж, харин хамгийн хүчтэй хар салхи  ХХ зууны эхэн үеийг бодвол гурав дахин байнга хөдлөх болсныг Копенгагены их сургуулийн эрдэмтдийн судалгаа харуулсныг  EurekAlert! сайтын хэвлэлд зориулсан мэдээнд  дурдсан байна. 

Судлаачид хүн амын нягтрал, амьжиргааны өсөлт, инфляц,  дэд бүтцийн өртөг зэрэг  хүчин зүйлсийг харгалзан, хар салхины хүчийг тооцоолжээ. Орчин үеийн болон өнгөрсөн үеийн хар салхинаас учирсан хохирлыг үзүүлэх зорилгоор тэд эдийн засгийн хохиролтой нь  дүйцэх бүрэн сүйдсэн талбайн үзүүлэлтийг гаргасан байна.

Хар салхины түйтгэрт хүч ихсэж байгаа нь нийгэм-эдийн засгийн хүчин зүйлстэй биш, харин  уур амьсгалын өөрчлөлттэй илт холбоотой болж таарчээ. Олон нийтийн  “Христосын тусламж” байгууллагын илтгэлээс үзвэл, АНУ-ын зүүн болон баруун эрэгт цаг агаарын үзэгдэл илүү аюултай болсон нь уур амьсгалын загварчилалтай тохирч байна. Ирээдүйд энэ аюул улам  ихсэх ажээ.

Цаг агаарын экологийн шинжтэй өөрчлөлтөөс үүдсэн уур амьсгалын ноцтой өөрчлөлт олон мянган хүний амь насыг бүрэлгэж, олон арван тэрбум долларын эдийн засгийн асар их хохирол учруулсныг үүнээс өмнө мэдээлж байсан юм. 

Б.Атар


Сэтгэгдэл бичих