Гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэх Б.Төгсбилгүүний өмгөөлөгч болон ар гэрээс мэдээлэл хийнэ

10.00 цагт Нээлттэй Нийгэм Форумын хурлын танхимд Төсвийн хөрөнгийг зориулалтын дагуу ашиглах, үр ашгийг дээшлүүлэх, төсвийн байгууллагуудын ажилд үнэлэлт дүгнэлт өгөх зорилготой Аудитын дүгнэлт, зөвлөмжийн хэрэгжилтийг танилцуулах уулзалт болно.

Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд 11.30 цагаас МАХН-ын дарга Н.Энхбаяр болон намын удирдлагууд Иргэдийн өрийн асуудлаар мэдээлэл хийнэ.

Медиа салбарын энтрепренер загвар өмсөгч О.Билгүүн, хөгжмийн зохиолч, дуучин Б.Нацагдорж нар хамтран байгуулсан IGX энтертайнмент болон www.monkey.mn, www.models.mn вебсайтынхаа нээлтийг “Шангри-Ла” худалдааны төвд “Basement” загварын шоугаар хийхээр болсон байна.

Эцэг эхийн үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэхийг уриалах, сурталчлах зорилготой "БИ ХАРИУЦЛАГАТАЙ ААВ ЭЭЖ" аяны сургалтын нээлтийн үйл ажиллагаа 14.00 цагт БГД-ийн 22-р сургууль дээр болно.

"Mонголньюс" мэдээллийн төвд 11.00 цагаас Гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэх Б.Төгсбилгүүний өмгөөлөгч болон ар гэрээс хэргийн талаар мэдээлэл хийнэ.

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

зочин - 202.21.120.2422019-11-13 10:56:29

өмгөөлөгчид хүчирхийлэгчдийг өмгөөлөхөө боливол таарна