Улаанбаатарт 11-13 градус хүйтэн байна

Цаг уур орчны шинжилгээний газраас гаргасан өнөөдрийн /2019.11.13/ 20.00 цаг хүртэлх цаг агаарын мэдээллийг хүргэж байна.


Улаанбаатар хот:

Үүлшинэ. Цас орохгүй.Салхи баруунаас секундэд 6-11 метр. Хүйтэрч шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 27-29 градус, бусад хэсгээр 21-23 градус, өдөртөө 11-13 градус хүйтэн байна.

Баруун аймгуудын нутгаар: 

Үүлшинэ. Нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орж, явган шуурга шуурнаСалхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, нутгийн өмнөд хэсгээр секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 24-29 градус, өдөртөө 10-15 градус, Монгол-Алтайн уулархаг нутаг болон Их нууруудын хотгороор шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 4 градус хүйтнээс 1 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 16-21 градус, 6-11 градус хүйтэн байна.

Төвийн аймгуудын нутгаар: 

ҮүлшинэХөвсгөлийн уулархаг нутгаар бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Хүйтний эрч чангарч Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Эг-үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 26-31 градус, өдөртөө 14-19 градус, бусад нутгаар шөнөдөө 19-24 градус, өдөртөө 8-13 градус хүйтэн байна.

Зүүн аймгуудын нутгаар: 

Үүлэрхэг. Шөнөдөө нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Өдөртөө цас орохгүй.Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Хүйтэрч шөнөдөө нутгийн хойд хэсгээр 20-25 градус, бусад нутгаар 15-20 градус, өдөртөө бүх нутгаар 10-15 градус хүйтэн байна.

Отрын нутаг-Хэрлэн-Баян-Улаан орчмоор: 

Шөнөдөө Үүлшинэ. Өдөртөө үүл багасна. Цас орохгүй. Салхи шөнөдөө барууун хойноос, өдөртөө баруунаас секундэд 7-12 метр.  Шөнөдөө 23-25 градус, өдөртөө 10-12 градус хүйтэн байна.

Говийн аймгуудын нутгаар: 

Үүлшинэ. Шөнөдөө нутгийн зүүн хэсгээр ялимгүй цас орж, цасан шуурга шуурна. Өдөртөө цас орохгүй.Салхи баруунаас секундэд 6-11 метр, шөнөдөө нутгийн зүүн хэсгээр секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Дундговийн нутгаар 20-25 градус, бусад нутгаар 14-19 градус, өдөртөө Өмнөговийн нутгаар 0-5 градус, бусад нутгаар 4-9 градус хүйтэн байна.

2019 оны арваннэгдүгээр сарын 14-18-ныг хүртэлх

цаг агаарын урьдчилсан төлөв:

Арваннэгдүгээр сарын 14-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр,15-нд нутгийн хойд хэсгээр ялимгүй цас, 16-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 17-нд нутгийн зүүн хагаст цас орж цасан шуурга шуурна. Салхи 14-нд зарим газраар секундэд 14-16 метр, 15-нд Алтайн салбар уулсаар, 16-нд ихэнх нутгаар, 17-нд говь, талын нутгаар секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. 14-15-нд ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч бага зэрэг суларч, 16-нд нутгийн хойд хэсгээр, 17-нд ихэнх нутгаар хүйтэрч Дархадын хотгор, Хөвсгөлийн уулс, Хүрэн бэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс, Орхон голын хөндийгөөр шөнөдөө 29-34 градус, өдөртөө 17-22 градус, Алтай, Хангай, Хэнтэйн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 25-30 градус, өдөртөө 14-19 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 13-18 градус, өдөртөө 4-9 градус, бусад нутгаар шөнөдөө 19-24 градус, өдөртөө 9-14 градус хүйтэн байна.

Сэтгэгдэл бичих