Л.Оюун-Эрдэнэ: Цаашид албаны машиныг хувьдаа ашиглавал ажлаас чөлөөлнө

    Tөрийн албаны зөвлөл, Тээврийн цагдаагийн газартай хамтран нийслэлийн таван сургуулийн гадна хяналт тавьж, албаны дугаартай машинаар хүүхэд зөөж байгаа үйлдлийг баримтжуулсан байна. Албаны машинаар хүүхдээ зөөсөн албан хаагчдад хариуцлага тооцох эсэх талаар ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнээс тодруулсан юм.

-Албаны дугаартай машиныг хувийн хэрэгцээнд ашиглаж, хүүхдээ сургууль цэцэрлэгт нь зөөж байгаа зөрчил нэлээд хэд илэрсэн. Тэдгээр машиныг эзэмшдэг төрийн албан хаагчдад ямар хариуцлага тооцох вэ?

-Өнгөрсөн Засгийн газрын хуралдаанаар энэ асуудлыг ярьсан. Төрийн албаны зөвлөл болон Тээврийн цагдаагийн газар хамтран шалгалт хийхэд дээрх зөрчил илэрсэн. Тиймээс албаны машиныг хувийн хэрэгцээнд ашиглахгүй байхыг Төрийн албаны ёс зүйн протоколд тусгах асуудлыг маргаашийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэнэ. Ингэж байж таслан зогсооно. Тэдгээр албан хаагчдад сануулга өгнө.

-Аалбан хэрэгцээнд ашигладаг машины серийн дугаар эсвэл номерын өнгийг нь өөрчлөх гэх мэт арга хэмжээ  авч болдоггүй юм уу?

-Таслан зогсоохын тулд ийм хэлбэрээр шахалт хийж байна. Үүнийг хориглосон журам гаргана. Хэрэв журмаа зөрчвөл ажлаас нь чөлөөлдөг болно.  Тэглээ гээд энэ байдал өөрчлөгдөхгүй.  Эхлээд журмаа бий болгоё. Гэхдээ энэ асуудал дээр Их хурлын гишүүдийг ч мөн шахах хэрэгтэй. Тэгж байж бүгд хамтдаа ийм соёл руу алхая гэж байгаа юм. 

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

Зочин-Х - 49.0.218.1192019-11-12 21:29:45

Оюун-Эрдэнээ чи юмны учирыг олж наанатай, цаанатай бодож сурчаад шийдвэрээ гаргаачээ. Хотын дарга нь яаж машины тоог цеелхев гээд тархиа ажиллууж ядаж байхад чинь.... Тахиан тархиа ажиллуул. Миний бодоход харин ч албаны машинаар хvvхэдээ зеегеед цаг,шатахууных нь менгийг тооцоод еереес нь гаргуулмаар юм. Хэрвээ хоривол ямар менгегvй гэх биш дахиад л машин авна..... тvгжрээнд нэмэр болно биз

Зочин - 192.82.75.2402019-11-12 19:10:33

Гэмт хэрэг үйлдсэн биш яахаараа ажлаас халдагын. Унах л болно ш тэ. Албан тушаал мөнх биш болохоор алба хашиж байгаа үедээ хэрэглэх хэрэгтэй.

Зочин - 64.119.23.2302019-11-12 17:52:06

Тэнэг хөдөө

Аааааааа - 182.160.38.1352019-11-12 15:34:44

Ээ чааваас ийм л амьтад даа. Мөнгийг нь аваад албан тушаалд тавьсан болохоор халж чадахгүй байгаа юм байна л даа. Нөгөө 60 тэрбумын сүлжээ гэдэг чинь энэ.