Энэтхэг – Пакистаны хил дээр 100 мянган цэрэг жагслаа

Еconomic Times сайтын мэдээлснээр Кашмир дахь Энэтэхг – Пакистаны хил дээр Энэтхэгийн талын 100 мянган цэрэг зэр зэвсгийн хамт жагссан байна. Энэ бол Пакистаны талаас терроирстууд нэвтрэхээс сэргийлэх үүднээс авсан арга хэмжээ гэж судлаачид харж байгаа аж.
Уг хяналтын шугамын дагуу Пакистаны талын 80 мянга гаруй цэрэг, офицерууд байгаа бөгөөд, сүүлийн үед тус байршилд гал зогсоох дэглэм 2500 орчим удаа зөрчигдсөн байна. Өнгөрсөн наймдугаар сарын 5-нд Энэтхэгийн эрх баригчид Жамму – Кашмир болон Ладакх гэсэн хоёр нутаг дэвсгэр байгуулснаа зарласан юм. Эл шийдвэрийг тус бүс нутгийн мусульманчууд болон хөрш Пакистан улс эсэргүүцсэн байр суурийг илэрхийлж буй.

Сэтгэгдэл бичих