Баянзүрх дүүрэгт 57,3 тонн давс, бодис цацлаа

Нийслэлийн хэмжээнд өчигдөр өдрөөс эхлэн нойтон цас орж халтиргаа гулгаа ихээр үүссэн байна.

Иймд Баянзүрх дүүргийн Нийтлэг үйлчилгээний газрын зам талбайн 29 үйлчлэгч 5 машин техникээр нийт 46.3 тонн давс, 11 тонн бодис цацан замын хөдөлгөөний аюулгүй байдлыг ханган ажилласан байна.

Тодруулбал, Налайхын шинэ зам, Хил хамгаалах ерөнхий газар, Баянмонгол хороолол, Бөхийн өргөө, Халдварт, Замын цагдаагийн уулзвар, Жанжин клуб, Улаанхуаран, Дарь-Эх зэрэг 40 орчим байршилд давс, бодис цацжээ хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

zochin - 119.40.98.162Өчигдөр

Үнэн үү, Хэн хяналт тавьдаг юм бэ