Ерөнхий сайд У.Хүрэлсүх иргэн Б.Болороог зорьж уулзан, тэвэрчээ

Иргэн Б.Болороо золгүй явдлаар амь эрсэдсэн нөхрийнхөө хэргийг үнэн зөвөөр шийдэж өгөхийг холбогдох хүмүүсээс шаардаж, Төв талбайд суулт хийгээд долоо орчим хоногийг өнгөрүүлж байна. Өчигдөр /2019.11.11/ Нийслэл хотод хур тунадас орон, агаарын температур огцом хүйтэрсэн ч тэрбээр одоог хүртэл суултаа үргэлжлүүлсээр.
Харин энэ үеэр Монгол Улсын ерөнхий сайд У.Хүрэлсүх өөрийн биеэр төв талбайг зорин, иргэн Б.Болороотой уулзаж, ярилцжээ. Тэнд байсан иргэдийн хэлж буйгаар тэрбээр сэтгэлийн тэнхээтэй байхыг зөвлөж, тэвэрсэн байна. Мөн хэрэг үнэн зөвөөр шийдэгдэнэ гэдэгт итгэж буйгаа хэлээд, суултаа зогсоосон нь зөв хэмээн үзэж буйгаа илэрхийлсэн байна.

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

0303 - 202.9.42.149Өчигдөр

ХООСОН ПОПРОГЧ, БАНК ДЭЭРЭМДЭЖ КАЗИНОДОГЧ ХҮҮКЭЭ, ЭНЭ МЭТЭЭР МАТАРЫН НУЛИМАС УНАГАХ ЧИНЬ ОЛНЫГ УЯРУУЛАХАА БОЛЬСОН ШҮҮ ДЭЭ. ТИЙМ СҮРХИЙ ЮМ БОЛ ТЭР ХУУЛЬ, ШҮҮХЭЭ ШИНЭЧИЛЖ, ЗӨВ ГОЛДИРОЛД НЬ ОРУУЛААЧ ЭЭ!

Иргэн - 64.119.22.157Өчигдөр

Ер нь л харьцангуй жудагтай эр хүн дээ.