“Монголын үндэсний фронт”-ын тэргүүнээр тоймч Ш.Гантулгыг томилжээ

"Монголын үндэсний фронт" хөдөлгөөнөөс цаг үеийн асуудлаар өнөөдөр /2019.11.12/ мэдээлэл хийлээ.

Тус хөдөлгөөний тэргүүн Б.Баярмагнай нь энэ сарын 8-нд болсон "Эх орон дуудаж байна" жагсаалын маргааш фронтоос гарахаа мэдэгдсэн билээ. Мөн фронтод нэгдээд байсан хошууч генерал З.Болдбаатар өөрийн фейсбүүк хуудаснаа "Үзэл бодол нэгдэхгүй байна" гэх шалтгаанаар фронтоос гарч байгаа талаараа бичжээ.

Тиймээс “Монголын үндэсний фронт” хөдөлгөөний удирдах зөвлөл энэ сарын 11-нд хуралдан Б.Баярмагнай, З.Болдбаатар нарыг хөөх болон шинэ тэргүүнээр тоймч Ш.Гантулгыг томилох шийдвэр гаргажээ. “Монголын үндэсний фронт”-ыг шударга, улстөрийн мэдлэг, боловсролтой хүн удирдах ёстой хэмээн Ш.Гантулгыг сонгож байгаагаа тэд хэлж байсан юм.

“Монголын үндэсний фронт” хөдөлгөөний тэргүүн Ш.Гантулга “Бид Монгол Улсыг сөнөөж байгаа авлигач, улсын хөрөнгийг иддэг, 60 тэрбумын болон ЖДҮ-ийн хэрэгтнүүдтэй тэмцэж, тэднийг Засгийн газрын ордноос хөөхийн төлөө цорын ганц зорилгыг өвөрлөн Монголын үндэсний фронтыг байгуулсан. Фронт гэдэг бол дайсантай шууд тулалддаг газар. Бидний өмнө тавигдсан зорилго бол дайсантай нүүр тулан тулалдах юм. Тулааны талбараас зугтаагаад явчихсан хүмүүс гарлаа гээд тухайн цэргийн анги бутарч хагарсан гэж хэлж болохгүй. Харин тэндээс аймхай хулчгар амьтад нь зугтаасан, үнэнч шударга, зоригтой хүмүүс нь тулаанаа үргэлжлүүлэхээр үлдсэн гэж ойлгох ёстой. Миний хувьд Монголын ард түмний төлөөх тэмцлээ цаашид үргэлжлүүлэх болно. Арваннэгдүгээр сарын 15-ны өдөр зарласан жагсаалыг хийх учраас Монголын төлөө цохилох зүрхтэй хүн болгоныг Сүхбаатарын талбайд хүрэлцэн ирэхийг уриалж байна” гэсэн юм.

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

зочин - 66.181.177.282019-11-12 17:54:13

Генералууд төр алба хашиж байсан болохоор ёс зүй, хууль журам, тэмцэх тактикаа цэргийн хүн шиг мэдэж байна. Төрийн ордон руу дайрснаар авилгачид төрөөс зугатаж арилахгүй, Харин дайрсан хүмүүс тэр жилийн Мөнхбаяр шиг хуулийн хариуцлага хүлээж шоронд орно. Эмх замбараагүй байдал үүсвэл гэм зэмгүй хүн амьтан гэмтэж, галдан шатааж, эвдэн сүйтгэж хий хөөрсөн "хулигаанууд " олз ашгийн төлөө явдагийг тэр жилийн 7 сарын 1-ний үйл явдал харуулсан шүү дээ. Сонгуулиар санал өгөхдөө ухаалаг байцгаа. Ард түмний сонгосон 76-г ард түмэн нь муу хэлээд буй нь харанхуй ард түмэн буйн шинж. хүн бүр Өөрийгөө, гэр бүлээ яаж санал өгдөгийг мэдэх үү, нэг хараач. Буруутан нь бид, ард түмэн. Авилгачдыг бид сонгосон. Фронт минь сонгуульд санлаа нэгтгэ. Үл бүтэх нэр дэвшигчид нэг ч санал бүү өг. Санаа нийлдэггүй, салангид, хувиа бодсон ард түмэн шүү бид.

Зочин - 202.179.30.422019-11-12 14:06:43

энэ мэдрэл муутай өвгөн олон амьтныг хөлдөө чирэх вий дээ. Эртхэн баривчлаад хорих хэрэгтэй дээ. заавал нэг үйлдэл хийхийг нь хүлээж арьсаа хамгаалах хэрэггүй баймаар юм

hun - 202.131.225.2052019-11-12 13:01:15

Зөнөг тэнэг өвгөнөөр удирдуулсан энэ одоо юу юм бэ? Мулгуу малын үхэх газрын шороо шоронд пурхийжээ.

зочин - 66.181.161.1202019-11-12 12:54:57

арчаагүй генералуудыг дээрээс н айлгасан байхаа эр хүн байж юун ч аймхай юм. зүрх зориггүй генералууд зугтсан ч ард түмэн бид тэмцлээ үргэлжлүүлж ялах болно. фронтын тэргүүнээр шударга зөв хүнийг томилжээ. дэмжиж байна. манайхаан бүгдээрээ 15.нд жагсана шүү.

Зззззззз - 182.160.38.1352019-11-12 12:48:37

Ээ чааваасаа. Нөгөө мундаг ГЕНЕРАЛУУД ЗУГТЖЭЭ.