Тамхиа хаясан аав хүүхдүүдийнхээ төлөө чамгүй мөнгө хураажээ


 Тайванийн нэгэн  эр 14-тэйгээсээ тамхи татаж  эхлэжээ.  37 нас хүрэхийн алдад  өдөрт нэг хайрцагаас цөөнгүй янжуур татдаг байсан тэр гэрлэж, удалгүй хүүтэй болжээ.

Хүүгээ хэдэн сартай болсны дараа мань эр тамхины утаа суунагласан гэр бяцхан үрэд нь хэрэгтэй тэр зүйл биш гэдгийг ойлгожээ.  Тийнхүү  хүүхдээ бодоод тамхи татахаа болихоор шийдэж, тэгээд тамхи татахыг хүсэх бүрийдээ 50 юанийн зоосоор өөрийгөө торгох болсон байна.  Тийнхүү  зоос цуглуулж, улиралд нэг удаа банкинд хадгалуулахаар тушаадаг  байжээ. Охинтой болсон дөрвөн жилийн дараа  тэр тамхи татахаа бүр больж, аль хэр мөнгөтэй болсноо мэдэхээр шийдсэн байна.

 



 

 

 

Энэ хугацаанд  цуглуулсан мөнгө нь 176 350 юань болжээ.  Гурван зоос нь хуурамч байсан учир, нийт дүн нь 176 200 юань буюу 25 мянга орчим ам. доллар болсон байна. Дээр нь тамхинд зараагүй тэр мөнгийг нэмвэл, энэ нь ойролцоогоор 13 400 юань (2 мянган ам. доллар) болжээ. Энэ нь чамгүй мөнгө бөгөөд өөрийн ялалтад үнэхээр баярлахаас аргагүй юм!



Түүний энэ явдал нийгмийн сүлжээгээр ихэд таржээ. Хятадад тамхи татах нь ноцтой ас уудлын нэг бөгөөд тиймээс  олон хүн үр хүүхэддээ санаа тавьсанаар хоррт зуршлаа хаясан түүнийг магтан сайшаасан байна. Дээр нь хэмнэсэн мөнгө  гэр бүлийн төсвийн хувьд багагүй мөнгө юм. Тийнхүү түүний жишээг аль болох олон хүн дагаасай билээ хэмээн  хүсэх л үлдэж байна.

Б.Атар

 

 

 

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

bi - 87.231.5.99Уржигдар

bon