Польшид 50-60 мянган хүн оролцсон жагсаал боллоо


    Польшийн нийслэл Варшавт өчигдөр буюу 11-р сарын 11-нд тусгаар тогтнолын өдөрт зориулсан жагсаал болов."Бүх польш залуус","Үндэсний радикал лагерь" нэртэй үндсэрхэг үзэлтнүүдийн холбооноос зохион байгуулсан жагсаалд оролцож Дмовскийн гудамжинд цуглаад,Иерусалимын гудамжаар Понятовскийн гүүр дагуу RGE үндэсний цэнгэлдэх хүрээлэн хүртэл явжээ. Жагсаалд нийт 50-60 мянган хүн оролцсон аж.

Польшид тусгаар тогтнолын өдрийг 1937 оноос тэмдэглэх болсон бөгөөд 11-р сарын 11 нь дэлхийн нэгдүгээр дайн дууссан өдөр юм. Ноднин Польшийн тусгаар тогтнолын 100 жилийн ойд зориулсан жагсаалд оролцогчид Европын холбооны далбааг шатаасан билээ.

Сэтгэгдэл бичих