Нэрт хөгжмийн зохиолч Александра Пахмутоваг Гэгээн Андрейн одонгоор шагналаа

ЗХУ-ын АЖ,нэрт хөгжмийн зохиолч Александра Пахмутова 90 насныхаа ойд зориулсан тоглолтыг ням гарагт Их театрт хийжээ.Тоглолтын үеэр ерөнхийлөгч Владимир Путин тайзан дээр гарч,түүнд цэцгийн том баглаа барихын сацуу төрийн дээд шагнал болох Гэгээн Андрейн одон хүртээж байгаагаа зарлалаа.Гэхдээ уг одонг тайзан дээр гардуулсангүй,"Кремльд Танд одон гардуулах маань миний хувьд аз завшаан байх болно гэдэгт итгэж байна" гэж хөгжмийн зохиолчид хэлсэн байна.Хөгжмийн зохиолч Александра Пахмутова 1929 оны 11-р сарын 9-нд мэндэлсэн юм.


Сэтгэгдэл бичих