НОСК: 24 байршилд гэр хорооллын иргэд газраа орон сууцаар солих боломжтой

НОСК-аас 24 байршилд газрыг орон сууцаар солих ажлын талаар мэдээлэл хийлээ. Энэ удаа иргэдийн газрыг орон сууцаар солих ажлыг эхлүүлж байгаа юм. 

НОСК-ийн захирал Т.Сүхбаатар "Иргэд газраа орон сууцаар сольж чөлөөлье гэсэн саналыг их тавьж байна. Иймд бид энэхүү ажлыг хэрэгжүүлэхээр санаачлаад байна.

Газраа орон сууцаар солих хүсэлтэй иргэний газар 4 га-гаас багагүй хэмжээтэй байх ёстой. Учир нь 4 га газарт сургууль, цэцэрлэг, халаалт дулаан, зам, автозогсоол, ногоон байгууламж бүхий орон сууцны хорооллыг барих боломжтой. Бид Улаанбаатар хотын нийт 24 байршилд иргэдэд энэхүү саналыг тавьж байгаа юм.

Тухайлбал, Баянхошуу, Сэлбэ, Дэнжийн 1000, Дамбадаржаа, Шар хад гэсэн дэд төвүүдэд  амьдардаг иргэд нэгдээд, 4 га газраа орон сууцаар солих боломжтой. Мөн үүн дээр нийслэлийн 19 байршил нэмэгдэнэ" гэлээ.

Иргэд газраа үнэлүүлээд, орон сууцны үлдэгдэл төлбөрийг найман хувиас ихгүй хүүтэй таван жилийн хугацаатай зээлээр буцаан төлөх бололцоог НОСК хангах юм байна.

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

туяатаи - 202.179.24.2482019-11-11 19:37:03

32ын тоиргоо хотжуулаачээ

miigaa - 202.5.198.422019-11-11 14:40:12

Газар нь үнэгүй юм байна л даа үлдэгдэл мөнгө гэхээр