Бодибилдинг, фитнессийн 4 дэлхийн аварга шинээр төрлөө

БНСУ-д энэ сарын 8-10-нд зохион байгуулсан Бодибилдинг, фитнессийн ДАШТ-ээс Монголын баг тамирчид 4 алт, 3 мөнгө, 5 хүрэл медаль хүртсэн байна.


Энэ удаагийн ДАШТ-д 37 орны 318 тамирчин өрсөлдсөн бөгөөд Монголоос 16 тамирчин, олон улсын хоёр шүүгч, албаны хоёр хүний бүрэлдэхүүнтэй оролцжээ.


ДАШТ-ий медальтнуудыг танилцуулахад, Б.Хэрлэн /Бодибилдингийн 21 хүртэлх нас, залуучуудын +75 кг/, Д.Энхбилэг /Эмэгтэй модель -155 см/, 3.Н.Анужин /Эмэгтэй спорт модель +165 см/, Б.Хүсэлтүвшин /Эрэгтэй атлетик -182 см/ нар дэлхийн аварга болсон бол мөнгөн медалийг Г.Гансаруул /Эмэгтэй атлетик -165 см/, Г.Гансаруул /Эмэгтэй атлетик 30-40 нас/, З.Ариунаа /Эмэгтэй атлетик 40-өөс дээш нас/ тус хүртжээ.


Харин ДАШТ-ээс хүрэл медалийн эздээр С.Дуламрагчаа /Бодибилдингийн мастер 50-59 насны -80 кг/, Ж.Баянмөнх /Эрэгтэй фитнесс +170 см/, Д.Энхбилэг /Эмэгтэй фитнесс -160 см/, З.Ариунаа /Эмэгтэй атлетик +165 см/, З.Оюун-Ундрах /Эмэгтэй модель 40-өөс дээш нас/ нар шалгарлаа.

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

Od - 182.160.40.7Уржигдар

Ymar 4 DELHII be?