Тахианы мах идэж, ухаан алдаад, хөдлөж чадахгүй болжээ



Английн Зүүн Суссекс гүнлэгийн Брайтон хотын оршин суугч дутуу болгосон тахианы мах идээд, хөдлөж чадахаа больжээ. “Сан” сонинд ингэж бичсэн байна.

  39 настай Ричард Жексон дутуу болгосон тахианы мах идээд, бага зэргийн хордлогод оржээ.  Түүнийг эмнэлэгт хүргэхэд, тэр ухаан алдан, дэмийрч байсан байна. Түүний яасныг эмч нар даруйдаа ойлгоогүй ч,  яаралтай арга хэмжээ авах хэрэгтэй гэдгийг мэджээ.  Жексоныг эрчимт эмчилгээнд оруулж, хиймэл амьсгалын аппаратад залгасан байна.
Дараа нь түүнийг арван  өдөр унтаа байдалд оруулжээ. Хордлого бие махбодийг ховор төрлийн хариу үйлдэл хийхэд хүргэж, улмаар түүний дархлааны систем  ууц нуруугий нь гэмтээж, ингэснээр Жексоны хүзүүнээс доош мэдээгүй болсон байна.
Түүнийг унтаа байдлаас гаргахад, тэр гар, хөлөө  бараг хөдөлгөж чадахгүй болжээ. Түүнийг хиймэл амьсгалын аппаратнаас салгаж, хоол, тэжээлд өгдөг гуурсыг нь авсан байна.
Тэр эмнэлгээс гарсныхаа дараа мэдрэлийн нөхөн сэргээх төвд хоёр сар эмчлүүлжээ. Тэнд түүнийг зөв сууж, юм идэж, ойлгомжтой ярьж, тэргэнцэрт  өөрөө сууж, шүдээ угааж, машинд суухад дахин сургасан байна.
Хөдөлгөөний дутагдалд орсон эрэгтэй тархиных нь долгионоор удирддаг роботжуулсан хувцасны тусламжтайгаар дахин явдаг болжээ.
Одоо Жексон нөхөн сэргээх төвд эмчлүүлсний төлбөрөө төлөхөөр мөнгө цуглуулж байгаа гэнэ.
Б. Атар

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

Enhee - 192.82.68.144Уржигдар

Manaihaan tahianaas tatgalzaye

irged - 192.82.68.144Уржигдар

Baliar tahia mah idhee bolie hymyys ee