Хүүхдийнх нь дэргэд эмэгтэйн биеийг тэмтэрч, улмаар нислэгийг тасалдуулжээ

 

Нисэх онгоцны согтуу зорчигч эр  охиныг нь харсаар байхад үл таних хөрш эмэгтэйн биеийг тэмтэрснээр бэлгийн дарамт үзүүлсэн  хэрэгт холбогджээ. “Independent сонинд ингэж бичсэн байна.

Энэ явдал америкийн Хойд Каролина муж улсын Шарлотт хотоос Юта муж улсын Солт-Лейк-Сити хот руу ниссэн “American Airlines” компанийн нисэх онгоцонд болжээ.

Тэшүүрийн тамирчин асан 32 настай  Жеймс Клейтон Холевински-Бойдод  эмэгтэй болон түүний охины хажууд суудал таарсан байна.

Хөөрснөөс хойш  удалгүй  Холевински-Бойд хөрш нь эсэргүүцсээр байсан хэдий ч, түүний гараас барих гэж хэд хэдэн удаа оролджээ. Дараа нь тэр бүсгүйн гуя, хасыг  тэмтэрч эхлэсэн байна.

Эмэгтэй түүнийг түлхээд,  багийнхнаас  хүмүүс дууджээ. Онгоцны үйлчлэгч нар эмэгтэйг охиных нь хамт өөр суудалд суулгаж, харин нисэгч нислэгийг зогсоон, Талса хотын олон улсын нисэх буудалд нисэх онгоцоо буулгасан байна.

Зөрчил гаргагчийг нисэх буудалд цагдаа нар угтжээ.  Тэгээд олон нийтийн газарт архидан согтуурж, түүнчилэн бэлгийн дарамт үзүүлсэн хэргээр түүнийг  шийтгэсэн байна.

Тийнхүү нисэх онгоц очих газартаа 2,5 цаг хожигдож  хүрчээ.

Б.Атар

 

Сэтгэгдэл бичих