Америк залуу 270 кг турж чаджээ

      Америкийн Виржини муж улсын Бристоль гэдэг жижигхэн хотын оршин суугч залуу 273 килограмм турж чадсан тухай “Миррор” шар сонинд бичсэн байна. Хорин таван настай Мэттью Хаузер  хүнд хэлбэрийн таргалалтад шаналж байжээ. Залуугийн жин 363  килограммд хүрсэн байна. Эмнэлэгт яаралтай хэвтүүлсний дараа эмч нар түүнд сайндаа л зургаан сар амьд явах хугацаа үлдсэнийг хэлж, үүний дараа Хаузер эрүүл мэндээ бодохоор шийджээ.

Тийнхүү тэр гурван жилд 273 килограмм турж чадсан байна. Тэрээр хоол ундаа хатуу хянаж, өдөр бүр хоёр цагийн дасгал хийдэг байсны ачаар  ийм үр дүнд хүрчээ.

Турахын сацуу Хаузер сэтгэл зүйн асуудлаа ч шийдэж чадсан байна. Сэтгэл гутралтай тэмцэхэд спорт, сахилга бат  түүнд туслажээ.

Б.Атар

 

 

 

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

зочин - 49.0.147.33Өчигдөр

сэтгэцийн эмгэг.хэнхэг туссан.манайд энэ өвчин мэр сэр гарах болжээ