Тэднийг нэг их удахгүй сална хэмээн үзэж байсан ч, насан туршдаа хамт байсан юм


 

 23 настайдаа Клементина Хозьер тун чиг  атаархам сүйт бүсгүй байсан бөгөөд тэрээр шотландын эртний Эйрли  ургийн хүн, гадаадын хэд хэдэн хэлээр ярьдаг, гайхалтай сайхан зурж, фортепианоор тоглож, мөн   гадаад төрх аятайхантайгаас  гадна,  хошин шогийн мэдрэмж маш сайтай нэгэн байжээ.

Язгууртны хүрээлэлд багтаж байсан ч, түүний гэр бүл тийм ч элбэг хангалуун амьдралтай байгаагүй учир, Сорбоннд сурсныхаа дараа Клементина хажуугаар нь франц хэлний хичээл заан, мөнгө олдог байсан байна. Бүсгүй ирээдүйн, цорын ганц нөхөртэйгээ учрахаас өмнө түүнд хайр сэтгэлээ илчилж байсан гурван ч эрд татгалзсан хариу өгч байжээ.

ХҮI зууны далайн зартай дээрэмчин сэр Френсис Дрейки, хурандаа герцог Мальборо  нар түүний  дээдэс  бөгөөд эцэг нь Британийн нэрт улс төрч, англи-бурийн дайнд бас оролцож, олзноос оргон, эх орондоо  буцаж ирснээр, үндэсний баатар болсон байна.

Удалгүй Уинстон Черчиль  эцгийнхээ мөрөөр замнан, Клементинатай танилцах үедээ улс төрд нэгэнт танил хүн болсон байжээ. Тэр улс төрийн мэтгэлцээнд гаргууд нэгэн байсан ч, бүсгүйн дэргэд ирэхлээрээ бүр номхорч, хэлэх үгээ ч олж чаддаггүй нэгэн байсан гэдэг.

Уинстоны хулчигар  байдлаас болоод эхний уулзалт бүтэлтэй болоогүй ч, хувь тавилангийн эрхээр дээдсийн хүлээн авалт дээр дахин учирсан дөрвөн жилийн дараа тэр өөрт олдсон боломжийг алдаагүй аж.Төд удалгүй тэд Венстминстерийн сүмд сүй тавьжээ.

 



“Черчилль бол гэр бүл зохиохоор төрсөн хүн биш. Түүний цорын ганц дуртай зүйл нь улс төр” хэмээн дээдсийн хүрээллийнхэн хошигнодог байжээ.

Тийнхүү тэднийг сайндаа  л зургаан сар цуг байж чадна хэмээн лүндэн буулгаж байсан гэдэг.

Гэвч цаг хугацаа өнгөрч, харин элдэв хорон муу үг яриа талаар болжээ. Уинстоны ааш зан амаргүй, өдөр бүр архи дарс хөнтөрч, навчин тамхи байнга зуугаастай, бас идэмхий, мөрийтэй тоглоомд донтой зэрэг олон таагүй зуршилтай байсан ч, гэргийдээ өдрөөс өдөрт ээнэгшин дассаар байжээ.

Клементина ухаалаг нэгэн  бүсгүй байсан бөгөөд нөхрийнхөө байдлыг өөрчлөх гэж хэзээ ч боддоггүй байж.  Тэрээр нөхрийгөө байгаагаар нь л хүлээж  авдаг байжээ. Клементина нэг удаа Оксфордод эмэгтэй оюутнуудтай уулзахдаа, “өөрийнхөө хэлснийг нөхрөөрөө зөвшөөрүүлэх гэж албадах хэрэггүй. Өөрсдийнхөө тавьж буй шаардлагаас түдгэлзсэнээр та бүхэн илүү ихийг олж авна, тэгээд чиний хэлсэн нь зөв байсныг танай нөхөр ойлгоно гэдгийг хэсэг хугацааны дараа анзаарах болно” хэмээн хэлж байжээ.

Тэрээр Уинстионы хувьд дотнын анд, найдвартай өмөг түшиг, хамгийн сайн зөвлөгч байжээ. Ухарч няцдаггүй, зөрүүдээс зөрүүд Их Британийн ерөнхий сайд гэргийнхээ дэргэд л номхон, дуулгавартай нэгэн болдог байж.  Тийнхүү тэр насан өөд болох хүртлээ  гэргийдээ хайртай гэдгээ байнга хэлдэг байжээ:

“Хайрт минь, чамдаа ухаангүй хайртай гэдгээ, үүнээс илүү хайрлах аргагүй гэдгээ  чамтай хамт өнгөрүүлсэн бүхий л амьдралдаа би байнга бодож байсан  шүү” хэмээн Черчилль хэлж байсан гэдэг.


 

 

Б.Атар

 

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

Зочин - 46.114.32.250Уржигдар

Атар гуай монгол хэлээ эхлээд гүйцэд сур

Зочин - 66.181.164.171Уржигдар

Сайхан амьдрал, ухаан эмэгтэй хүнээс л гарах юм даа.

zochin - 202.9.42.1182019-11-10 20:12:59

Minii ubuu .emee.aab eejuud anhnii amidralaaraa l nasaa eleej baisan yum. er ni mongolchuud erthendee ih juramtai baisan shuu dee.

ebee - 87.231.5.992019-11-10 16:23:30

iimerxuu xosuud mongold mer ser baigaa shuu

зочин - 192.82.78.1262019-11-10 16:22:42

Ийм хүмүүсийг харахад ч сайхан байх юм.

oyunaJ - 79.183.214.622019-11-10 13:37:51

Ukhaantai emegtei.....

Гэгээ - 157.147.251.1962019-11-10 13:24:41

гоё юм аа. атаархмаар юм