Баянгол, Баянзүрх дүүргийн зарим хороог хуваана

Нийслэлийн Баянгол, Баянзүрх дүүргийн засаг захиргааны анхан шатны нэгж хороодыг хуваах, өөрчлөн зохион байгуулах тухай асуудлыг нийслэлийн удирдлагын түвшинд ярьж эхэлжээ. Баянгол дүүргийн 1, 3, 4, 20 дугаар хороо болон Баянзүрх дүүргийн 4, 5, 8, 16, 26 дугаар хорооны иргэдээс хороо хуваах санал ихээр ирсэн гэнэ.  Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Ү.Ганболд  хороодыг хуваан өөрчлөх болсон үндэслэлээ  дүүргүүдийн хороодын хүн амын ачааллыг тэнцвэржүүлэх, иргэдэд үзүүлэх төрийн үйлчилгээг сайжруулах зорилгоор өрх, хүн ам, газар нутгийн хэмжээг харгалзан зарим засаг захиргааны анхан шатны нэгж хороодыг хуваах шаардлагатай хэмээн  онцолжээ. 

Уг асуудлыг нийслэлийн Засаг даргын дэргэдэх зөвлөлийн гишүүд уржигдар /2019.11.07/  хэлэлцэж, Баянгол дүүргийн 1, 4, Баянзүрх дүүргийн 5, 8 дугаар хороог хуваах, өөрчлөн зохион байгуулах нь зүйтэй гэж үзжээ.  


Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

Buriad - 80.216.227.187Өчигдөр

Bayangol duurgiig baihgui bolgoyo.

Zochon - 66.249.82.170Уржигдар

Zuv