“Монголын Үндэсний фронт"ын жагсаал төрийн дууллаар эхэллээ

“Монголын Үндэсний фронт" хөдөлгөөн болон бусад иргэний нийгмийн байгууллагууд өчигдөр Сүхбаатарын талбай дээр жагсаал цуглаан зохион байгуулна хэмээн товлосон боловч хойшилсон.

Монголын Үндэсний фронтын хөдөлгөөний тэргүүн Б.Баярмагнайд “Арваннэгдүгээр сарын 7-нд төрийн ёслолын арга хэмжээтэй тул жагсаал цуглаан зохион байгуулахгүй” хэмээн мэдэгдсэн.

Гэвч тус хөдөлгөөнийхөн жагсаал цуглааны хугацааг сунгах боломжгүй хэмээн мэдэгдэж өчигдөр төв талбайн зүүн талд багагүй хугацаанд жагсаад тарцгаасан.

Өнөөдөр 11:00 цагаас төв талбай дээр "Эх орон дуудаж байна" жагсаал Төрийн дуулал эгшиглүүлэн эхэллээ. Талбайд маш олон хүн цугласан байгаа ба цагдаагийн хамгаалалтын ажилтнууд ч цугласан хүнээс дутахгүй олон байлаа.

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

Монгол ялна - 66.181.161.782019-11-08 14:59:04

Зөв дэмжиж байгаа шүү

Бббббб - 182.160.33.1152019-11-08 14:11:04

Дэмжиж байна