АН-ын фракцууд амь орж, МоАН-ыг Лу.Гантөмөр толгойлно


АН-д МоАХ, Алтангадас, Шонхор, МҮДН гэсэн дөрвөн хүчирхэг фракци бий. Тэгвэл   2015 онд УИХ-ын гишүүн агсан Г.Батхүү, Лу.Болд, А.Бакей, Ц.Оюунгэрэл, Ш.Түвдэндорж  нар Монголын Ардчиллын үнэт зүйлсийг хамгаалан бэхжүүлэх, түгээн дэлгэрүүлэх зорилго бүхий МоАН санаачлагафракцыг байгуулж байсан.

АН доторх фракцууд дээр  МоАН фракци нэмэгдсэнээр эрх мэдлийн төлөөх тулаан таван хүчтэй фракцийн дунд өрнөх болсон.

АН-ын анхны нэр буюу МоАН-аар нэрлэгдсэн шинэ фракцын гишүүдБид Монголын ардчиллын үнэт зүйлсийн төлөө нэгдэж буй санаачилга. Энэ бол эрх мэдэл, хөрөнгө мөнгөний төлөө нэгдсэн улс төрийн фракциудаас ялгаатай. Тэр тусмаа фракцгүй улс төрийг бий болгохын төлөөх нэгдэл" гэж зарласан.

Анхны хуралдаанаар Лу.Болдыг  МоАН Санаачлагын Ерөнхийлөгч,  Д.Нямхүү, С.Мэндсайхан, Л.Нармандах нарыг Дэд ерөнхийлөгчөөр сонгосон байна. Харин хорин нэгэн хүний бүрэлдэхүүнтэй Удирдах зөвлөлд УИХ-ын гишүүн Г.Батхүү, Ц.Оюунгэрэл, А.Бакей, С.Баярцогт, тумбааш” Б.Батбаатар зэрэг хүмүүс сонгогдон орж байсан.

Ер нь бол МоАН фракцыг АПУ-аас гаралтай, УИХ-ын гишүүн агсан Г.Батхүүгийн фракци ч гэж ярьдаг.

УИХ-ын гишүүн асан Лу.Гантөмөр, Х.Тэмүүжин нэр  Нэг ардчилал фракцыг байгуулж байсан ба 2017 онд Лу.Гантөмөр АН-ын даргад нэр дэвшиж өрсөлдөхдөө фракцаа татан буулгаж МоАН фракцид  нэгдсэн түүхтэй.

Тэгвэл одоо 2020 оны сонгуулийн уур амьсгал орж, улстөрийн салхи хэдийнээс сэвэлзэж эхлээд байна. Энэ үед намууд идэвхжиж, нам доторх фракцууд ч ичээнээс гарч эхэллээ.

МоАН фракцын ерөнхийлөгчөөр ажиллаж байсан УИХ-ын гишүүн агсан Г.Батхүү таалал төгссөн, Лу.Болд шинэ нам байгуулаад гарч явсан зэрэг шийдвэрлэх олон асуудал тус фракцид байгаа юм.

Иймд хэдэн жил нам гүмхэн, ичээнд байсан МоАН фракцын Удирдах зөвлөлийн хурал өнөөдөр /2019.11.08/  үдээс өмнө МоАН-ын Занабазарын музейн ард байрладаг байранд эхэллээ.

Уг хурлаас МоАН-ын шинэ Ерөнхийлөгчөөр Лу.Гантөмөрийг сонгохоор ярьж, ерөнхийдөө тохироонд хүрсэн гэх мэдээлэл байна.

Лу.Гантөмөрийн хувьд АН-ын лидерүүдийн нэг, Боловсролын сайдаар 4 жил нэр төртэй ажилласан. Одоо хувийн бизнесээ эрхэлж байгаа юм. Улстөрийн хувьд хүнийхээ хувьд ч нухацтай, буурьтай, туршлагатай ч улстөрийн хүрээнийхэн дундаа хурц, дайчин, “боевикзангаар дутмаг байж магадгүй тулдээрэлхүүлэххандлага ажиглагддаг нэгэн юм.

Юутай ч АН-ын доторх фракцууд амь орон сэргэж, 2020 оны сонгуулийн дөрөөн чимээ сонсогдож эхэллээ.

                                                                                                                                                                        Д.Саруул

 

 

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

Зз - 202.21.108.1522019-11-10 05:00:55

Төрөөс хамгийн хол байх ёстой хүн дээ Лу чинь

zochin - 182.160.37.2492019-11-09 09:19:05

гантомор залуугаараа хоцрогдлоо оорийгоо хогжуулэхгуй бол хэдхэн жилд хэн ч биш болох юм даа

худалч хүн хулгайч байдаг - 66.181.161.222019-11-08 14:28:22

Та ноход итгэл даах уу горд

gamtumur hulchgar - 202.179.27.632019-11-08 12:15:00

hulchgar aimhai amia bodson geed l negmusun bich l dee