Д.Даваа, Ш.Батцэцэг, Б.Дорж, Т.Жанабазар, В.Энхболд нар Элчин сайдаар томилогдоно

Томилолтын хугацаа нь дуусаж буй 14 Элчин сайд, Ерөнхий консулыг томилох асуудлыг УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэж байна. Засгийн газрын 2019 оны 5 сарын 17-ны хуралдаанаар долоон хүнийг Элчин сайдад томилох нь зүйтэй хэмээн үзэж, Монгол улсын Ерөнхийлөгчтэй зөвшилцөхөөр нэрсийг хүргүүлээд байсан ч Ерөнхийлөгч Х.Баттулга гурван элчин сайдыг дэмжихгүй гэдгээ илэрхийлээд буй


Тухайлбал, Бүгд Найрамдах Польш Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Бархасын Доржийг, Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Жигжээгийн Сэрээжавыг, Бүгд Найрамдах Куба Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Шагдарын Батцэцэгийг, Австралийн Холбооны Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Нямдоржийн Анхбаярыг, Шведийн Хаант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Түвдэндоржийн Жанабазарыг, Монгол Улсаас Нэгдсэн Үндэстний Байгууллагын дэргэд суух Байнгын төлөөлөгчөөр Воршиловын Энхболдыг, Бүгд Найрамдах Солонгос Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Дамдинсүрэнгийн Даваасүрэнг дэмжин нэр дэвшүүлсэн юм.


Ерөнхийлөгч Х.Баттулга 


ОХУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар ЗХЖШ-ын дарга асан Д.Давааг,


Бүгд Найрамдах Куба Улсад Шагдарын Батцэцэгийг, 


Бүгд Найрамдах Польш Улсад Бархасын Доржийг, 


Шведийн Хаант Улсад Түвдэндоржийн Жанабазарыг,


Нэгдсэн Үндэстний Байгууллагын дэргэд суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Воршиловын Энхболдыг томилох саналыг дэмжиж буйгаа УИХ-ын дарга Г.Занданшатарт илэрхийлсэн. 


Харин Нямдоржийн Анхбаяр /Австралид суух элчин сайдаар/, Жигжээгийн Сэрээжав /Лаос улсад суух элчин сайдаар/, Дамдинсүрэнгийн Даваасүрэн /БНСУ-д суух элчин сайдаар/ нарыг элчин сайдаар томилохыг дэмжээгүй байна. 


Энэ асуудлыг яг одоо чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж байна


ШИНЭ НЬ ЭХЭНДЭЭ

ХУУЧИН НЬ ЭХЭНДЭЭ

2019-11-0810:58

А.Сүхбат: Д.Даваа генералд яагаад тусгай цол эрэмбэ олгохгүй байгаа юм бэ?

УИХ-ын чуулган үргэлжилж байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, саналаа хэлж байна. 


УИХ-ын гишүүн С.Эрдэнэ "Нэгэнт Байнгын хороогоор орж, холбогдох яам дамжин хэлэлцэгдэн орж ирсэн нэр дэвшигчдийг дэмжиж байна. Харин төрийн байгууллагуудын уялдаа холбоо их сул байгаа. Томилогдон ажиллаж буй элчин сайдууд үүрэг хариуцлагаа туйлын тааруу ухамсарлаж байна. Хулгай бараа таваарыг элчингийн тусгай битүүмжилсэн машинд хийж хил давуулж байна. ОХУ бол Европын үүд хаалга болсон гол цэг. Гол гарц дээр байгаа манай элчин сайдууд маш өндөр хариуцлагатай ажиллах ёстой шүү. Яг үнэндээ ОХУ-д асуудал их бий. Мансууруулах бодис, тамхи, бараа таваар зөөдөг асуудал газар авсан" гэлээ. 


УИХ-ын гишүүн А.Сүхбат "Хоёр жилийн өмнө Монгол-Польшийн парламентийн бүлгийн гишүүд тус улсад ажилласан. Мянга орчим Монгол хүн уламжлалт эмнэлэгийн чиглэлээр ажилладаг юм билээ. Нэр дэвшигч Б.Доржоос асууя. Тэдгээр хүмүүс хоёр иргэншилийн асуудал ярьдаг. Үүнийг яаж шийдвэрлэх вэ? Монгол Улсад хөнгөлттэй 50 сая евро өгье гэсэн. Одоо хүртэл хэрэгжихгүй юм. Та яаж ажиллах гэж байна вэ? Мөн ОХУ-д суух элчин сайдад эрэмбэ цол хэрэгтэй юм биш үү. Ядаж тэргүүн шадар цолтой хүн суух ёстой биш үү. Тэрнээс эхлэн суралцах гэж байгаа хүн явж байгаа биш дээ. Яам яаж ажиллаж байна вэ" гэлээ.


Бүгд Найрамдах Польш Улсад суух Элчин сайдад нэр дэвшигч Б.Дорж "Польшоос эхэлье. Давхар иргэншлийн асуудал байнга яригддаг. Төр засгийн зүгээс судалж байгаа гэж бодож байна. Олон жилийн өмнө Польшийн экспортын зээл гэж байдгийг мэдэж уламжилсан хүний нэг би. Биечлэн идэвхитэй хөөцөлдөх болно" гэлээ.


Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар "Батлан хамгаалахын салбар манай хамгийн идэвхитэй гадаад харилцаатай салбар. Хувь хүний хувьд олон жил Оросуудтай хамтарч ажилласан туршлагатай хүн. Д.Даваа генерал чинь ГХ-ны салбарын цолтой дүйцүүлбэл хангалттай дүйцэхээр цолтой учраас нэрийг нь өргөн барьсан" гэлээ.

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

зочин - 202.9.42.1202019-11-10 07:42:24

мэдрэл бөөр бөгснии шинжилгээнд хамрагдсан . гүйж харайж чаддаг хүн шиг юмс явуулна шүү гэдэс гүзээгээ диилэхгүй амьсгаадсан нас хэтэрсэн тарган тарган тэтгэвэриин насны хөдөлмөриин чадвөргүй юмнууд явуулав.хэл усгүй эрүүл мэнд эсэн бусын асуудлууд тай юмсыг намын шагналаар явуулахаа болих хэрэгтэй.