Хахуулийн хэрэгт холбогдсон БОАЖЯ-ныхныг АТГ-аас шалгаж дуусчээ

БОАЖЯ-ны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын даргаар ажиллаж байсан Д.Даваасамба, мэргэжилтэн С.Баярхүү, Үнэлгээ, аудитын хэлтсийн дарга П.Бүнчинжав нарын дөрвөн хүнийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн 2017 оны хоёрдугаар сарын 8-нд хахуулийн хэрэгт холбогдуулан баривчилсан. Улмаар 2018 оны наймдугаар сард шалгаж дуусаад яллах дүгнэлт үйлдүүлж, шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын хяналтад хүргүүлсэн байдаг.

НПГ-аас дээрх хүмүүст яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн ч анхан шатны шүүхээс хэргийг дахин шалгуулахаар прокурорын хяналтад буцаасан. Харин АТГ-ын мөрдөгч нар уг хэрэгт нэмж хийлгэхээр шүүхээс даалгасан ажиллагааг дуусган, прокурорын хяналтад дахин шилжүүлсэн байна.

Тэднийг БНХАУ руу самар гаргах зөвшөөрөл хүссэн иргэнээс хахууль авсан хэмээн буруутгасан юм. Тэднийг саатуулах үед эх сурвалжууд Д.Даваасамба 150, П.Бүчинжав нь 40, С.Баярхүү 20 сая төгрөгийн хахууль авсан хэмээж байв.

 

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

ty - 66.181.169.702019-11-08 11:29:45

tsaazalj