Таксины жолооч дөрвөн хүүхдийг галаас аварчээ

Сонгинохайрхан дүүргийн иргэн С.Хишигдалай шатаж байсан гэрээс хүүхдүүдийг гаргаж, галын аюулаас аварчээ. Тэрбээр энэ сарын 5-6-нд шилжих шөнийн 04:00 цагийн үед таксинд явж, Чингэлтэйн эцэст хүн хүргэж өгсөн байна. Ингээд хүнээ буулгахад "Авраарай, туслаарай" гэх хүүхдийн дуу сонсогдсон аж. Машинаасаа бууж хүүхдийн дуу сонсогдсон зүгт очтол  гэр шатаж байсан бөгөөд тооноор нь гал гарч байжээ.

Хүүхдүүдийн амийг аварсан иргэн С.Хишигдалай "Хашаанд гүйгээд ортол өөдөөс 10 гаруй насны хүүхэд бага насны дүүгээ тэврээд гэрээсээ гарч ирж байсан. Дотор нь дахиад хүүхдийн дуу гараад байхаар нь шууд зөрөөд ортол 7, 8 настай болов уу гэмээр хоёр хүүхэд уйлаад байж байсан. Хүүхдүүд нүцгэн байсан учраас хөнжлийг нь шүүрч аваад боогоод гаргасан" гэв.

Хүүхдүүдийг гаргасныхаа дараа эмнэлэг, цагдаа, онцгой байдлын байгууллагад дуудлага өгсөн байна. Гэр нь тэр дороо шатаж дууссан бөгөөд гал гарах үед 3-14 насны дөрвөн хүүхэд гэртээ байжээ. Иргэн С.Хишигдалай Сонгинохайрхан дүүрэгт эхнэр таван хүүхдийн хамт амьдардаг юм байна.

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

dash - 68.226.67.572019-11-09 04:58:35

Batuulee hun iim uils buteej baatar boldog um cham shig hogiin savnii ard huugdaj mungu idej baatar boldoggui um

dash - 68.226.67.572019-11-09 04:56:09

Jinhen baatar bna Salag saaral Batuuliin baatariig huraaj avaad ene zaluud ug

1111 - 66.249.82.1722019-11-08 14:05:58

Saihan uils chini Tani gert buld az jargal eruul enkh sain saihan buhniig avchirna aa. Chamaar baharhaj Bains. Khishigdalai.