Сонгуулийн саналыг хяналтын тооллого буюу гараар дахин тоолох санал хуульд оруулж байна



2020 ОНД БОЛОХ УИХ-ЫН ЭЭЛЖИТ СОНГУУЛЬ БОЛОН ОРОН НУТГИЙН ЭЭЛЖИТ СОНГУУЛИЙН БЭЛТГЭЛ АЖИЛ ЯМАР БАЙГАА ТАЛААР, МӨН СОНГУУЛИЙН ТУХАЙ ХУУЛИЙН НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТИЙН ТӨСЛИЙГ УИХ-Д ӨРГӨН МЭДҮҮЛЭХ ГЭЖ БАЙГААТАЙ ХОЛБООТОЙГООР ТУС БАЙГУУЛЛАГЫН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА.
УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Сонгуулийн ерөнхий хороо өнгөрсөн хугацаанд сонгуулийн үйл ажиллагааг амжилттай зохион байгуулж ирснийг дурдаад, Сонгуулийн тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхэд бэлэн болсныг хэллээ. Мөн сонгууль зохион байгуулахтай холбоотой санал хүсэлт, хүндрэл бэрхшээлийн талаар асууж, ярилцлаа.
Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэн, энэ жилийн сонгуулийн төсөв нэмэгдсэн. Энэ нь 2012 оноос хойш сонгогчийн тоо 260 гаруй мянгаар, 2016 оны сонгуулиас хойш 112 мянгаар өссөнтэй холбоотой, ирэх хавар энэ тоо нэмэгдэнэ, үүнийг дагаад санал авах байр, хэсгүүд нэмэгдэх юм. Энэ жил 20.1 тэрбум төгрөгийг сонгуульд зарцуулахаар Сангийн яам тооцоолсон байгаа гэв. Мөн тэрбээр Сонгуулийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөөр УИХ-ын, Ерөнхийлөгчийн, Орон нутгийн сонгууль гэж 3 ангилахаар өөрчилсөн болон сонгуулийн саналыг хяналтын тооллого буюу гар аргаар дахин тоолох саналыг хуулийн төсөлд оруулж байгаа гэв.

Уулзалтад УИХ-ын гишүүн, Н.Амарзаяа, О.Содбилэг, Ж.Батзандан нар болон Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэн, СЕХ-ны нарийн бичгийн дарга Ц.Болдсайхан, СЕХ-ны Ажлын албаны дарга Д.Баяндүүрэн, СЕХ-ны дэргэдэх Мэдээллийн технологийн төвийн захирал Ж.Эрдэнэбат зэрэг хүмүүс оролцлоо

Сэтгэгдэл бичих