Нью-Йорк хотод олон нийтийн бухимдлыг арилгадаг сонирхолтой санаачилгыг хэрэгжүүлж байна

Та өдөрт хэр их бухимддаг вэ? Замын түгжрэл, чимээ шуугиан, орчны бохирдол гээд л хүн болгонд уурлаж бухимдах зүйл бишгүй их тохиолддог. Тэгвэл АНУ-ын Нью-Йорк хотод энэ асуудлыг шийдэх зорилготой нэгэн сонирхолтой санаачилгыг хэрэгжүүлж байгаа аж.  Жоржиа мужийн Саванна хотод байрладаг “Битгий буруугаар ойлгоорой” нэртэй дизайн студи Нью-Йорк-ийн Манхеттэн дүүргийн гудамжуудаар цохих зориулалттай дөрвөлжин хэлбэртэй, шар хайрцгуудыг байрлуулжээ. Гадуур алхаж явахдаа гудамжинд таарсан хайрцгийг хамаг чангаараа цохиод л уурласан мэдрэмжээ дотроосоо гаргачихна. Энэ нь илүү эрүүл замаар асуудлаа даван туулах арга юм.  

Уг санаачилгыг “Нью Йорк хотын дизайны долоо хоног 2019” арга хэмжээний үеэр танилцуулжээ. Төслийн багийнхан “Хүн болгонд тулгардаг уурлах мэдрэмжийг арилгахаар олон нийтэд зориулсан орон зай гаргахыг хичээсэн. Бид нар чинь хүмүүс шүү дээ. Энэ хайрцагны тусламжтайгаар бид сэтгэл хөдлөлөө шууд гарган тайвшрах боломжтой” хэмээжээ.    

Эх сурвалж: www.businessinsider.com

Сэтгэгдэл бичих