Ирээдүйд шаардагдах мэргэжилүүд

HR-мэргэжилтнүүд  ойрын арван жилд  эрэлттэй болох юмуу эрэлт нь ихсэж  мэдэх  мэргэжлийн жагсаалт гаргажээ.

Амьд бие махбодийн шинж чанарыг судлаж, өөрчилдөг  биоинженерүүд эхний байранд орсон байна.  Дараа нь шинэ эм бэлдмэл хийдэг био эм зүйчид бичигдэж, биологи, эм зүйн мэдээлэлд компьютерын программын тусламжтайгаар дүн шинжилгээ хийдэг биоинформатикууд гуравт орсон байна.

Түүнчилэн жишээлвэл, “ухаалаг орон гэр” юмуу замын хөдөлгөөнийг зохион байгуулах системд зориулсан хяналт тавих автоматжуулсан технологи боловсруулдаг ИТ-мэргэжилтнүүд буюу “ухаалаг орчны” зураг төсөл  зохиогчид бас эрэлттэй болох ажээ.

Мөн робототехник, кибер аюулгүй байдал, альтернатив эрчим хүч, нейропсихологийн мэртгэжилтэн, программист, 3D-хэвлэлийн инженер, архитекторч, виртуал бодит байдлын дизайнчид жагсаалтад бас бичигдсэн байна.

Б.Атар

 

Сэтгэгдэл бичих