Ч.Сайханбилэгийн хилийн хоригийг цуцалснаар Солонгос улсыг зорьжээ

Авлигатай тэмцэх газраас Оюутолгой төслийн хүрээнд Монгол Улсын Засгийн газар, “Айвенхоу Майнз Монголия Инк” ХХК, “Айвенхоу Майнз Лимитед”, “Рио Тинто Интернэшнл Холдингс Лимитед” компанийн хооронд 2009 оны 10 дугаар сарын 6-ны өдөр байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээ, хувь нийлүүлэгчдийн гэрээ, 2015 оны 5 дугаар сарын 18-ны өдөр Далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөөг батлахад нэр бүхий албан тушаалтнууд эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, илт хууль бус шийдвэр гаргаж, бусдад давуу байдал бий болгон хохирол учруулсан байж болзошгүй хэрэгт  2014-2016 онд Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан Ч.Сайханбилэг нарыг холбогдуулан шалгаж байгаа билээ. 

Улмаар Ч.Сайханбилэгийг 2018 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр сэжигтнээр баривчилсан ч удалгүй хилийн хориг тавьж батлан даалтад гаргасан бөгөөд  одоогоор мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгаа. 

Тэгвэл Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг өнгөрсөн аравдугаар сард өмгөөлөгчөөрөө дамжуулан Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хилийн хоригийг цуцлах хүсэлт гаргажээ. Тус шүүхээс Ч.Сайханбилэгийн эрүүл мэндийн байдлыг харгалзан үзэж  хилийн хориг тавьсан шүүгчийн захирамжийг хүчингүй болгосон байна.

Хилийн хориг нь цуцлагдсан Ч.Сайханбилэг эрүүл мэндийн үйлчилгээ авахаар БНСУ-ыг зорьсон бөгөөд эмчилгээ  хийлгэж байгаа гэх мэдээлэл байна. 

Бид энэ талаар эргэж мэдээлэх болно.

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

бө - 202.179.27.2242019-11-06 19:20:42

энэ хүн удахгүй байх аа, эмчилгээ авахааргүй хараал хүртсэн юм байхаа

Иргэн - 150.129.141.442019-11-06 16:45:49

Улсын мөнгө идээд бхаар өвдөхгүй яахав дээ. Өвдөөд зогссон нь их юм

nm - 122.201.24.1342019-11-06 15:11:13

bogs barivda

Зочин - 103.212.117.2172019-11-06 15:00:53

Ёоо даварсан юм