Билл Гейтс баячуудын жагсаалтад хойш ухарчээ


 

Компаниудын “Louis Vuitton Moët Hennessy (LVMH)” группийн ерөнхийлөгч Бернар Арно “Форбс” сэтгүүлээс гаргасан жагсаалтын хоёрт  орж, дээшилжээ. Тэр 107 тэрбум ам. долларын хөрөнгөтэй болсон байна.

112,4 тэрбум долларын хөрөнгөтэй “Amazon  компанийг үндэслэгч Жефф Безос дэлхийн хамгийн баян хүн хэвээр үлдсэн байна. “Microsoft” компанийг үндэслэгч Билл Гейтс (106,9 тэрбум доллар) доошилж, гуравт бичигджээ.

70 настай Арногийн хөрөнгө 0,68 хувь буюу 726 сая доллараар өссөн байхад, Гейтсийн хөрөнгө 46 сая доллараар нэмэгдсэнийг тэмдэглэж байна.

Хамгийн баян таван хүний тоонд Уоррен Баффет (87,3 тэрбум доллар), “Facebook” компанийг үндэслэгч Марк Цукерберг (72 тэрбум доллар) оржээ. Тэр 200 сая доллар алдсан байна.

Долоодугаар сард”Bloomberg” агентлагаас гаргасан жагсаалтад Билл Гейтс гуравт орж доошилжээ. Энэ нь  Гейтс өмнө нь хэзээ ч хоёроос доош орж байгаагүй түүхэн үе болсон юм.

Б.Атар

Сэтгэгдэл бичих