Орос улс цэргийн зорилгоор хиймэл оюун ухаан ашиглах боломжтой эсэхэд дүгнэлт өгчээ

 

Орос улс ирээдүйд цэргийн зорилгоор хиймэл оюун ухаан ашиглахад бэлэн байна. АНУ-ын батлан хамгаалахын сайд Марк Эспер ингэж мэдэгдсэнийг РИА Новости агентлаг мэдээлжээ.

Орос, Хятад хоёр хиймэл оюун ухааны цэргийн талын  чадавхийг эрчимтэй нэмэгдүүлж байгааг тэр дурдсан байна. “Орос улс өнөөгийн болон ирээдүйн цэргийн ажиллагааны бүсэд хиймэл оюун ухааны илүү нарийн систем ашиглах болно хэмээн бид үзэж байна” гэж сайд мэдэгджээ.

Хиймэл оюун ухааны салбарт тэргүүлэх нь олон улсын тавцан дээр олон жил  ноёлоход туслана гэдэгт америкийн сайд итгэлтэй байгаа аж.  Тэрээр нөхцөл байдлыг  1957 онд ЗСБНХУ  дэлхийн анхны хиймэл дагуул хөөргөсний дараа бий болсон тэр байдалтай харьцуулаад,  түүнчилэн АНУ-д ийм технологи идэвхитэй хөгжүүлэхийг уриалсан байна.

Хиймэл оюун ухаан ашигласан зэвсэг  дэлхийн хотуудыг хэдхэн секундэд устгаж чадна гэж Google-ийн эрдэм шинжилгээний ажилтан асан Лара Нолан аравдугаар сард  ярьж байсан билээ. Ийм зэвсэг гэдэг нь хүний оролцоогүйгээр шийдвэр гаргах чадвартай системийг хэлдэг юм. Хэрвээ  аль нэг нутагт ийм олон систем байх аваас,  “гэнэтийн дайн” дэгдэх магадлал  байх  бөгөөд учир нь эдгээр систем нь бие биеийнхээ үйлдлийг бараг тэр даруйд нь хүлээн авч, хариу арга хэмжээ авна гэж  Нолан хэлжээ.

Б.Атар

 

Сэтгэгдэл бичих