Шүүхийн ерөнхий зөвлөлийг Э.Батбаяр толгойлно

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын 2019 оны арваннэгдүгээр сарын 6-ны өдрийн 199 дүгээр зарлигаар Энхээгийн Батбаярыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргаар томиллоо.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд өнөөдөр (2019.11.06) Шүүхийн ерөнхий зөвлөлд ирж шинэ даргын ажлыг хүлээлцүүллээ.

Монгол Улсын Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, Хууль зүйн ухааны доктор Э.Батбаяр хэлсэн үгэндээ "Итгэл үзүүлэн Төрийн өндөр албан тушаалд томилсон Монгол Улсын Ерөнхийлөгчид талархсанаа илэрхийлье. Мөн Шүүхийн захиргааны тухай хуульд заасны дагуу Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргаар сонгож Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлсэн Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүдэд баярлалаа. Монгол Улсын Үндсэн хуульд заасан шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах, хуульчдаас шүүгчийг сонгон шалгаруулах чиг үүргээ хэрэгжүүлэхдээ шударга ёсыг баримталж ажиллана гэдгээ хамт олныхоо өмнө илэрхийлье” гэлээ.

Сэтгэгдэл бичих