О.Есүгэн "Токио 2020" олимпийн наадмын эрхээ авлаа

Олон улсын хэмжээний мастер О.Есүгэн “Токио 2020” олимпод оролцох эрхээ авлаа. Катар Улсын Доха хотод зохион байгуулж буй Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний 10 метрийн хийн урт бууны төрөлд ОУХМ О.Есүгэн амжилттай оролцож, "Tокио 2020" Олимпийн наадмын эрхээ авсан гэдгийг Монголын буудлагын спортын холбооноос мэдээллээ.

Өнгөрсөн дөрөвдүгээр сард Монголын буудлага спортын шигшээ багийн тамирчин, ОУХМ Ц.Анударь, ОУХМ Э.Даваахүү нар 2020 оны зуны олимпийн наадмын эрхээ авсан. Ийнхүү Монголын буудлагын тамирчдын гурав дахь Олимпийн эрхийг аваад байгаа юм.

О.Есүгэн "Токио 2020" олимпийн наадмын эрхээ авлаа

О.Есүгэн "Токио 2020" олимпийн наадмын эрхээ авлаа

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

Незнайка - 192.82.70.1322019-11-06 09:08:11

Амжилт хүсье

Zochin - 122.201.19.992019-11-06 08:14:30

Баяр хүргэе