Киану Ривз найз бүсгүйтэй болжээ

Дэлхий даяар олон сая шүтэн бишрэгчтэй, өөрийн эгэл амьдралын хэв маягаар хүмүүсийн хайр хүндэтгэлийг хүлээсэн жүжигчин Киану Ривз олон жилийн турш ганц биэы явсан билээ. 35 гаруй жилийг кино урлагийн салбарт ажиллан өнгөрүүлэхдээ тэр тоотой хэдхэн удаа л хайр дурлалын сэдвээр сонин, сэтгүүлийн бай болж байв. 


Гэвч энэ бүх үйл явдал "Gucci" брэндээс зохион байгуулсан "LACMA Art + FIlm Gala"-гийн үеэр өөрчлөгдөв. Лос Анжелес хотноо болсон уг арга хэмжээний үеэр Киану Ривз бизнесийн хамтрагч Александра Гранттай хөтлөлцөн зургаа авахуулжээ.

Киану Ривз энэ жил 55 нас хүрсэн бол түүний найз бүсгүй, уран бүтээлч Александра 46 настай юм.

Түүний найз бүсгүйн тухай товч танилцуулахад, тэрбээр Киану Ривзийн "Ode to Happiness", "Shadows" номуудыг хэвлүүлэх ажил дээр хамтран ажиллаж байсан бөгөөд кино, ном, уран зураг гээд бүхий л салбарт орж ажилладаг авьяаслаг уран бүтээлч юм. Мөн 2017 онд хамтдаа "X Artist" гэх цомхон хэвлэлийн газрыг байгуулж байжээ. Мөн залуу уран бүтээлчдийг бүтээлээ олонд түгээж, танилцуулахад тусалж, үүнээс гадна "Taking Lena Home" гэх баримтат киног ч найруулж байв.

Сэтгэгдэл бичих