Өнгөрсөн зууны үеийн тагнуулын хэрэгслүүд

 

Хиймэл дагуул байгаагүй үед... Сансарт хиймэл дагуул хөөргөж байгаагүй өнгөрсөн ХХ зуунд элдэв мэдээлэл олж авах шаардлага мэдээж байсан хэрэг, тиймээс ч шинжлэх ухаан, техникийн салбарынхан тагнуулчдыг тэргүүний шилдэг тоног төхөөрөмжөөр хангаж байжээ.  Эдгээр багаж хэрэгсэл хуучирсан нь мэдээж, гэхдээ тагнуулын жинхэнэ камер, хэрэгслийг өөрийн нүдээр харах нь сонин байх болно! Баатрууд нь ийм техник хэрэглэж байсан  кинонууд ч бий. Бидний үзүүлэх гэж буй техникийг хэн нэгэн хүн хэрэглэж байсан нь мэдээж.

 

1. Lucky Strike” камерыг холбооны цэрэгт зориулан 1949, 1950 оны хооронд  хийсэн хэдий  ч, бөөнөөр нь үйлдвэрлээгүй байна. Ердөө хоёрхон хувь хийсэн бөгөөд одоо Нью-Жерсийн холбооны цэргийн музейд хадгалагддаг аж. Тамхины хайрцагнаас гарч ирэх “янжуур” нь  гэрэл зургийн аппаратыг удирдах товчлуур болж байжээ. Камер нь  хэмжээгээрээ тамхины “Lucky Strike” хайрцагнаас арай жижигхэн. Зүүн гар талд нь “Ohio” шүдэнзний хайрцаг хэлбэртэй люксметр (гэрэл хэмжих хэрэгсэл) харагдаж байна.



 

 

2. 1948 онд германы “Steineck” компанийн хийсэн АВС-цагны хэлбэртэй камер 1950-иад онд хувийн мөрдөгчдийн хамгийн нэртэй багаж байжээ.  Гэхдээ 12,5 мм-ийн дурантай бугуйн цагийг тагнуулчид хэрэглэж байсан эсэх нь тодорхойгүй гэнэ.


3. Энэ жижиг ном (зөөлөн хавтастай) хамгийн анхны нууц камерын нэг байжээ. Энэ номыг доктор Рудольф Крюгенер хийсэн аж. Эсрэг талын хянамгай хүмүүс үүнийг номын хавтасанд нуусан аппарат хэмээн гадарлаж байсан нь мэдээж