Н.Анударь хүрэл медаль хүртжээ

 Унгарын нийслэл Будапешт хотод болж буй 23 хүртэлх насны чөлөөт бөхийн дэлхийн аваргын эмэгтэйчүүдийн 53 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер Н.Анударь хүрэл медаль хүртлээ.
 
  Манай бөх медалийн төлөөх барилдаанд Беларусийн Катарина Печковскаяг 10:0-ээр цэвэр хожив.Тэрбээр өчигдөр хагас шигшээд энэ жил насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлсэн Японы Харүна Окүнод 4:0-ээр ялагдсан юм.

 Энэхүү тэмцээний эрэгтэйчүүдийн 74 кг-ын жинд Б.Бямбадорж мөн хүрэл медалийн эзэн болсон. Энэ нь Будапештийн дэвжээнд Монголын баг тамирчдын хүртсэн анхны хүрэл медаль болсон билээ.

Сэтгэгдэл бичих