Үзмэрч Ш.Энхжаргал: Хамгийн том өргөл барьц бол баярлаж талархсан олны сэтгэл юм


Уншигч та бүхэнд үзмэрч Ш.Энхжаргал бүсгүйтэй хийсэн ярилцлагыг толилуулж байна.Юуны өмнө түүнтэй ярилцах гэж нэлээн юм болсныг дурдах хэрэгтэй.Тэрээр "Өөрийгөө рекламдаад хэрэггүй байх аа" гэж чамгүй цааргалсны эцэст зөвшөөрсөн билээ.


-Та өөрийгөө танилцуулахгүй юу...
-Намайг Шийлэгдоржийн Энхжаргал гэдэг.Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын Ханхөгшин уулын өвөрт айлын отгон охин болж мэндэлсэн.

-Танай удамд үзмэрч бий юу?Ингэхэд та яаж яваад үзмэрч болчихов оо?

-Манай аав,ээжийн удамд үзмэрч,бариач бий.Би аавынхаа талаас гурав дахь үеийн бариач,ээжийнхээ талаас мөн л гурав дахь үеийн үзмэрч.Багын л бусдаас ялгарсан хүүхэд байлаа.13 настайгаасаа унаж татах болсон намайг эмч нар ямар ч эмчилгээгүй гэдэг байсан.Энэ үед би болох гэж буй зүйлийг урьдчилан харж, өвдөж байхдаа ямар нэг зүйлийг мэдэрдэг ч тэрнийгээ илэрхийлж чаддаггүй байсан юм.
Бараг арван жил өвчиндөө их шаналсан.Тэгтэл 2009 онд Богд-Очир багш маань миний толгойг ганцхан бариад цоо эрүүл болгосон шүү.
Ер нь манай дээдэст номтой,эрдэм чадалтай,мундаг лам нар олон байсан гэдэг.Өвөө маань зоос сайн татдаг,ээжийн ах нар ч бас зоос шаггүй татчихна.Нэг үгээр хэлэхэд удмаа дагасан гэхэд болно.
-Гэрийнхэн чинь дургүйцээгүй юу?
-Харин ч аав,ээж хоёр маань их дэмжсэн шүү.Намайг тэд багш дээр минь дагуулж очоод даатгуулсан.Багш маань "Энэ охин олны төлөө төрсөн,их өөр хувь заяатай хүүхэд юм даа" гээд намайг шавиа болгож билээ.Бид энэ бүхнийг хамтдаа туулсан болохоор гэрийнхэн маань их хүндэтгэлтэй ханддаг юм.
-Багшийнхаа талаар яриач...
-Есөн зоосоор үздэг,маш хөдөлмөрч,зохиолч,тамирчин,маш гайхалтай сайхан хүн бий.Өнөөдөр миний өдий зэрэгтэй амжилттай яваад багшийн маань ач гавьяа үнэхээр их.
-Харин та юугаар яаж үздэг вэ?
-Ер нь бол мэдрэмжээрээ л үздэг.Дээрээс зөн мэдрэмжинд маань юу бууна,тэр бүгдийг дамжуулах үүрэгтэй.
-Бас барьдаг гэж сонссон юм байна...
-Тийм ээ.Нэг сонирхолтой зүйл ярихад Өвөрхангай аймгийн Хархорин сумаас  80 гаруй настай Осор гэдэг өвөө таяг тулчхаад хоёр хүнээр түшүүлчихсэн ирж байлаа.Хоёр дахь барианы дараа таяг тулаад ганцаараа ирсэн.Харин гурав дахиас таяггүй явдаг болсон доо.Бас таван удаа бариад түнхний мултрал эдгээсэн.
-Ямар ч хүнийг анх хараад тодорхойлж чадах уу?
-Хэнийг ч анх хараад тодорхойлж хэлж чадна.Нүдрүү нь хараад шууд л тодорхойлчихно шүү.Нүд гэдэг хүний сэтгэлийн толь шүү дээ.Хүн болгон өөрийн гэсэн энергитэй бөгөөд хувь тавилан нь ч ондоо байдаг.
-Тэгвэл голдуу ямар хүмүүс ирж үзүүлдэг вэ?
-Нийгмийн бүхий л давхаргынхан ирдэг юм шүү дээ,над дээр.
-Олны танил эрхмүүд ч гэсэн үү?
-Олны танил улсууд,улс төр,урлаг соёлынхон ирнэ ээ.Тэгээд ч хүн бүхэнд шийдэж зөвлөж чадахгүй асуудал байдаг шүү дээ.Гэхдээ олны танил хэн нэгний нэрийг цохож дурдаад хэрэггүй байх аа.Энэ чинь хувь хүний нууц.Мэдээж хүнд хэцүү үедээ л хэн нэгэнд ханддаг шүү дээ,тийм ээ?
-Хараал жатга хийлгэх гэсэн хүмүүс ирдэг үү?
-Тарьсан зүйлийнхээ үр шимийг хураадаг үйлийн үр гэж бий.Тиймээс хараал жатга ярьж орж ирсэн хүмүүст "Тэгж болдоггүй юм" гэж хэлж зөвлөөд буцаадаг.Дашрамд дурдахад хар энерги ихтэй хүмүүс байдаг.Хар энерги бол тухайн хүний муу санаа бодол,муу үйлээс бүрддэг.Би хар энергитэй хүмүүст туслаж чаддаггүй.Яагаад гэвэл хар энерги биеэс нь ялгарч байдаг.
-Үнэнийг хэлэхэд таныг ийм залуухан бүсгүй байна гэж бодсонгүй шүү...
-Баярлалаа,би 12 дахь жилдээ үзмэрч хийж байна.
-"Зөн билгийн тулаан"-ы шилдгээр шалгарч байсныг чинь санаж байна.Яагаад оролцох болов?
-Би анхны "Зөн билгийн тулаан"-д 2009 онд авьяас чадвараа сорих гэж оролцоод шилдэг тавд үлдсэн ч тэмцээнийг дуусгаж чадаагүй.Миний эрүүл мэнд цааш үргэлжлүүлэх боломжгүй байсан учир тулааныг орхисон.Харин гурван жилийн дараа буюу 2012 онд дахин оролцоод гуравдугаар байр эзэлсэн.Анх 50-60 хүн бүртгүүлснээс арвыг нь шигшээд өрсөлдүүлээд,сүүлийн шатанд дөрвийг шалгаруулсан.Гурван хүн шилдгийн шилдгийн төлөө өрсөлдөх ёстой байтал дөрвүүлэнг нь үлдээсэн нь ямар их өрсөлдөөн байсныг харуулж байгаа бий.Миний хувьд харьцангуй залуу,хүчтэй хүмүүс орсон гэж бодож байна.Сүүлийн шатанд зайран хоёр,удган,үзмэрч тус бүр нэг үлдсэн.Зайран,удган,бөө нар дээд тэнгэртэй харьцаж,онгодоо дууддаг бол үзмэрч нар авьяас чадвараараа.Би дээд тэнгэртэй харьцдаг хүмүүсийг хооронд нь,авьяас чадвараараа тодорсон үзмэрч,мэргэч төлгөчдийг хооронд нь өрсөлдүүлэх ёстой гэж боддог.Тэгэхгүй бол шударга биш шүү дээ,нэг нь дээд тэнгэртэй харьцаад байдаг,нөгөө нь болохоор авьяас чадвараа гаргаад байдаг,болохгүй биз дээ?!
-Хамгийн хэцүү болон амархан даалгавар гэвэл...
-Арван даалгавар гүйцэтгэхэд бүгдээрээ маш хэцүү,хүнд байсан.
-"Зөн билгийн тулаан"-д оролцогчдоос янз бүрийн хаалт их ирсэн үү?
-Маш их хаалт,хар энерги ирсэн нь миний амьдралд асар их уй гашуу,цагаан хэл ам дагуулсан.
-Шилдэг зөн билэгтний шагнал юу байв?
-Шагнал урамшуулал гэсэн зүйл байдаггүй шүү дээ.Батламж л гардуулдаг юм.Миний хувьд авьяас чадвараа сорих л чухал байсан.Ер нь их ширүүн тулаан болдог юм.
-Тэгвэл оролцоход төлбөртэй юу?
-Үгүй ээ,төлбөр ч авдаггүй.
-Монголын болон Оросын "Зөн билгийн тулаан"-ыг үздэг үү?Тэдгээрийн ялгаа,онцлог гэвэл...
-Заримдаа үздэг.Ер нь Монголын ч,Оросын ч "Зөн билгийн тулаан"-ы сорилт даалгавар их хүнд.Гэхдээ Оросынх нь бодит байдлаас арай хол юм шиг санагддаг.
-Таны үнэ тарифыг сонирхвол...
-Сүсгээрээ л,өөрөөр хэлбэл би тодорхой үнэ төлбөр тогтоодоггүй.
-Сүүлийн үед мөнгөний төлөөх үзмэрч,мэргэчүүд,бөөнүүд улам олширч байх шиг...
-Одоо үед ямар ч хүн байдаг байлгүй дээ.Тухайн хүн ямар ёс суртахуун хүмүүжилтэйгээс аливаад яаж хандах нь шалтгаалдаг байх гэж боддог.Миний хувьд бурхан,ном их шүтдэг учраас үйлийн үрийн тухай нэлээд бодож бясалгана шүү.
-Одоо хаана байрлаж,бусдад тус хүргэж байна вэ?
-Хүн хүлээн авч үздэг нэг жижигхээн газар надад бий.Та бүхэн модны хоёрт байдаг White horse center-ийн 301тоот өрөөнд ирж болно.
-Танд ойролцоогоор хэдэн хүн хандсан бол?
-Ойролцоогоор 15 мянгаас дээш хүн хандсан.Гэхдээ давхардсан тоогоор.
-Нууц биш бол таны авсан хамгийн том өргөл гэвэл...
-Хамгийн том өргөл барьц гэвэл баярлаж талархсан олны сэтгэлийн өргөл юм даа.Тэр л надад маш их аз жаргал,баяр баясгалан,эрч хүчийг мэдрүүлдэг.Олон хүнд үрийн үрийн зулай үнэрлүүлж,явж чаддаггүй хүүхдийг ч хөл дээр нь босгож байсан.Тэд нарынхаа тийм их аз жаргалтай байхыг харах маань л надад хэмжээлшгүй том өргөл.Энэ бүхний хариуд би буяны үйлс маш олныг хийдэг.Асрамжийн газрын чадлаараа туслаж,орон гэргүй нэгэнд гэр авч өгөх юм уу түлээ нүүрсгүй эсвэл хөгжлийн бэрхшээлтэй улст хэр чинээгээрээ тус болдог ч энэ бүхнийгээ хэвлэл мэдээллийн хэрэгсэл,цахим ертөнцөөр зарлаж,өөрийгөө рекламдах маш дургүй.
-Ярилцлагынхаа төгсгөлд манай уншигчдад хандаж юу хэлэх вэ?
-Уншигч та бүхэндээ маш их талархлаа.Мөн эрүүл энх,аз жаргал,сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
Огторгуйн амьдралын хязгааргүйг бодоход хүний амьдрал гэдэг хумхийн тоос билээ.Бид бүгд энэ ертөнцийн түр зуурын зочин.Тэр өчүүхэн хугацаагаа аз жаргалгүй,хагаралдан өнгөрүүлэхээс утгагүй хэрэг байхгүй биз.Багахан хугацаагаа бусадтай нэгдэж,бүхний сайн сайхны төлөө зүтгэн,утга учиртай өнгөрөөх нь хавьгүй дээр гэж л хэлье дээ.
           Ш.ЭРДЭНЭТӨР

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

Даваасүрэн - 66.181.161.64Уржигдар

Ямар мундаг юм бэ илүү их амжилт хүсий аниадаа

Bymbauya - 66.181.161.752019-11-06 09:48:00

mash saihn hvn ajildan amjilt hvsi

Ganchimeg - 92.148.129.142019-11-06 03:38:52

Saihan sergeltei , ach tusiin martahiin araggui ,,dvvgeeree baharahdag bayarlaj yvdag shvv achiin

Sukhee - 202.126.89.592019-11-05 19:40:00

Amjilt husie.

enhee - 202.9.43.992019-11-04 22:34:56

bayrllaa ta,bvhendee