Аварга Н.Батсуурь хуримлалаа

Увс аймгийн Ховд сумын харьяат, үндэсний бөхийн аварга Н.Батсуурь өнөөдөр (2019.11.02) хуримлаж байна. Түүний гэргийг н.Саранжаргал гэдэг бөгөөд Дарханы уугуул бүсгүй. Хосууд хоёр хүүтэй. 

Өвөө нь улсын начин Ж.Гэлэг, аав нь улсын харцага Г.Намсрайжав, авга ах нь улсын начин Г.Даваасамбуу, олимпийн хүрэл медальт, улсын начин Р.Даваадалайн зээ дүү гээд бөхийн удамт гэр бүлээс тодорсон залуу аварга 2013 онд улсын харцага, 2014 онд улсын арслан, 2018 онд улсын аварга болж, үндэсний бөхийн дээд цолд хүрсэн билээ.

Н.Батсуурь аварга хуримын ёслолдоо зориулан Японд зураг авалт хийсэн ба сүмоч найзууд нь хуримын гэрч болжээ.

Сэтгэгдэл бичих