Олон мянган “лайк” цуглуулсан алдартнуудын хувийн амьдралаа дэлгэсэн зургууд


Цахим сүлжээнд сөрөг тал олон, муу муухай зүйлс тоо томшгүй их байдаг ч гэлээ, энэ нь бидэнд зарим талаараа аз жаргалаа хуваалцах хэрэгсэл болдог. Ялангуяа олон сая дагагчтай алдартнууд өөрсдийн амьдралд гарсан амжилт, тохиосон аз жаргал, баяр хөөрөө фенүүддээ хуваалцаж, тэдэнд ч бас эерэг энергийг түгээдэг. Тэгвэл өнөөдөр та бүхэндээ олон мянган лайк-ийг хүртэж, хүмүүст хайрыг бэлэглэсэн алдартнуудын зургуудыг сонирхуулж байна.

Бритни Спийрс сайхан бие галбираа буцааж авсан

Үзэсгэлэнтэй дуучин бүсгүй нь нэгэн үе багагүй жин нэмж, гоолиг галбираа алдаад байсан ч, буцаад туранхай, чанга биетэй болсон төдийгүй залуугийн төрхөө эргүүлэн авчээ. Үүнд нь хүн бүр сэтгэл хангалуун байгаа бөгөөд хуучны Бритни эргэн ирлээ хэмээж байгаа аж.

Түүний найз залуу Сэм нь дуучин бүсгүйн хувийн дасгалжуулагчаар ажилладаг гэнэ шүү.

Эва Лонгориа анхны хүүхдээ төрүүлэв

2018 оны 6-р сарын 19-ний өдөр 43 настай Эва Лонгория бяцхан хүүтэй болжээ. Мөн хэд хоногийн өмнө жүжигчин бүсгүй шинэ төрсөн хүүгийнхээ зургийг Инстаграм хуудсандаа хуваалцсан нь олон мянган лайк авсан билээ. Мэдээж хүн бүр түүнийг ээж болсонд нь баяр хүргэж, аз жаргалыг хүсч байв.

Кайли Женнер шинэ төрсөн охиныхоо зургийг хуваалцжээ

Залуухан тэрбумтан Кайли жирэмсэн гэдгээ нуусаар төрсөн бөгөөд Сторми хэмээх хөөрхөн гүнжтэй болсон. Тэрээр төрснөөс хэд хоногийн дараа охиныхоо гарны зургийг инстаграмдаа хуваалцаж, фенүүддээ гэнэтийн бэлэг барьсан билээ.

Жаргалтай ээж Крисси Тейган

Крисси Тэйгенийг хүмүүс маш ихээр шүүмжилдэг. Тэр бүү хэл түүнийг хүүхдээ тэвэрч байгааг хүртэл шүүмжилж, эх хүн шиг байсангүй хэмээдэг. Харин үүний хариулт болгож, Крисси ёс журамтай ээжээс илүү жаргалтай ээж баймаар байна хэмээн энэхүү зургийг хуваалцсан нь олон хүмүүст таалагдсан юм.

Женнифер Лопезийн аз жаргалтай амьдрал

Алдарт дуучин бүсгүй нь гэр бүлийн амьдрал тийм ч тогтвортой байгаагүй. Олон залуустай нэр холбогдож, гэрлэж байсан ч, харилцаа нь тогтвортой болж өгөхгүй өнөөг хүрсэн. Харин түүнийг хүмүүс одоо л заяаны ханиа оллоо, нүүр дүүрэн инээмсэглэл тодруулсан ЖейЛог харах сайхан байна хэмээн эерэг сэтгэгдлээр түүний зургийг дүүргэх болжээ.

Калей Куоко гэрлэжээ

The Big Bang Theory-ийн од хоёр дахь удаагаа гэрлэж, аз жаргал цацарсан хуримын зургаа фенүүдтэйгээ хуваалцсан билээ.

Уилл Смит хүү Жаденийн төрсөн өдрөөр нь баяр хүргэв

Вилл Смитийн хүү Жаден 20 нас хүрэхэд, алдарт жүжигчин Spider-Man костюм өмсөж, нэг охинтой болзож буй хүүгийнхээ зургийг хуваалцжээ. Дашрамд хэлэхэд зурган дээр байгаа охин бол Жордин Вудс гэх загвар өмсөгч бүсгүй юм.

Рианнагийн амжилттай яваа гоо сайхны бүтээгдэхүүний бизнес

Рианна бол үнэхээр гайхалтай авъяастай. Тэрбээр хүрсэн бүхнээ алтан болгож хувиргадаг. Рианна бол алдартай дуучин, амжилттай гоо сайхны компанийн эзэн юм. Түүний үйлдвэрлэн гаргасан бүх бүтээгдэхүүн зах зээлд эрэлт өндөртэй байгаа билээ.

Эшли Грахамын засваргүй зураг

“Plus size” загвар өмсөгч Эшли нь өөртөө итгэлтэй байдал, хүчирхэг чанараараа алдаршиж чадсан. Тэрээр засварлаагүй, целлюлиттэй зургаа цахим сүлжээнд хуваалцаж, үүнээс ичих шаардлагагүй гэдгийг ч дурдаад амжсан. Мэдээж түүний энэ зоригтой алхам олон эмэгтэйд урам зориг хайрласан билээ.

Эхнэрээ хооллож буй Двэйн “Рок” Жонсон

Охиноо сүүгээрээ хооллоод завгүй байгаа эхнэрээ хооллож буй аав.

Тэрээр энэхүү зургаа өөрийн цахим хуудсандаа нийтэлж, дэлхий дээрх бүх ээж нар ямар агуу, хүчтэй, тэвчээртэй болохыг ахин дахин бишэрч суугаагаа дурдсан билээ.

Сэтгэгдэл бичих