2019 оны Гиннессийн номын зарим сонирхолтой дээд амжилт

1. Нэг гэр бүлийн хамгийн өндөр настай  хосын нийлбэр нас нь 210 гаруй жил байж. Тэд гэрлээд 80 гаруй жил болсон байна



Мияко Сонода (зүүн гараас), Масао Мацумото (баруун гараас).

Японы хос нэг гэр бүлийн хамгийн ахмад настай хос болохыг Гиннессийн ном тавдугаар сарын 17-нд зарлажээ. Энэ нь Мияко Сонода, Масао Мацумото нар бөгөөд тэдний насны нийлбэр нь 210 жил, 121 өдөр байж. Масао Мацумото нас барсан  өдрөө Гиннессийн номонд бичсэнээр,  108 хүрчээ.  Тэр өдөр Мияко Сонода 101 нас хүрсэн байна. Масао, Мияко хоёр гэрлээд 81 жил болжээ.

 

2. Бараг 5 сая ам. долларын үнэтэй 7777 ширхэг бриллиантан шигтгээтэй  бөгж  нэг бөгжинд орсон бриллиантын тоогоор дээд амжилт тогтоосон байна