Хамгийн урт шүд авчээ

Германы Оффенбах хотын шүдний эмч  эмчлүүлэгчийн нэг шүдийг авсан нь Гиннессийн номонд орсон байна. “Дойче вилле” сонинд бичсэнээр, энэ шүдний урт нь бараг 4 сантиметр байжээ.

Шүд авах ажилбарыг ноднин жил хийснийг порталын мэдээнд бас дурдсан байна. Энэ хамгийн урт шүдийг шүдний эмч Макс Лукас авчээ.

Эмч эмчлүүлэгчийн шүдийг авсаны дараа, энэ шүд эмчид ер бусын санагдсан  байна. Тэр шүдийг хэмжиж үзээд, 37,2 миллиметр болохыг тогтоожээ.

Үүний дараа эмч Гиннессийн номын газарт мэдүүлэг өгөхөөр шийдсэн байна. Номын ажилтнууд эмчийн нотлох баримтыг нягтлан шалгаад, энэхүү шүд хүнээс авсан хамгийн урт шүд болохыг хүлээн зөвшөөрчээ.

Дээд амжилтын тухай сертификатыг нэлээд хэдэн өдрийн өмнө Макс Лукаст гардуулсан байна.

Б.Атар

 

Сэтгэгдэл бичих