БНАСАУ-ын нутгаас дахин пуужин харважээ

Өнгөрсөн аравдугаар сарын 30-нд  БНАСАУ-ын нутгаас Япон тэнгисийн зүг наад зах нь ойрын тусгалын хоёр пуужин харвасан байна. Үүнийг Өмнөд Солонгос, Японы батлан хамгаалах яам бүртгэж авсаныг хэвлэлд мэдээлжээ.

БНАСАУ-ын Пхенан-Намдо мужийн нутгаас таамаглаж байгаагаар, баллистик пуужин харвасан тухай мэдээллийг Япон, Өмнөд Солонгосын батлан хамгаалах яам мэдээлсэн байна.

Ёнхап агентлагийн уламжилснаар,  Өмнөд Солонгосын зэвсэгт хүчнийг байлдааны бүрэн байдалд оруулж, одоо Хойд Солонгосын цэргийнхний цаашдын үйл ажиллагааг ажиглаж байгаа аж.

Ийм пуужин Өмнөд Солонгосын нутагт унах боломжгүй хэмээн тус орны цэргийнхэн мэдэгдсэн байна.

Аравдугаар сарын эхээр БНАСАУ бас хоёр баллистик пуужин харваж, үүний нэг нь Японы нутаг дэвсгэрийн усанд унасан юм. 

Үүний зэрэгцээ,  Хойд Солонгост хүмүүс аз жаргалтай аж төрж байгаа тухай, түүнчилэн тус орны хэд хэдэн иргэн хил давах гэж оролдсон тухай хоёр ролик орос хэлээр нэвтрүүлэг явуулдаг Youtube-канал “The Люди”  сувгаар гарсан юм.

Б.Атар

Сэтгэгдэл бичих