Л.Чинбатыг хуурамч баримт бүрдүүлэн улаан буудайн урамшуулал авсан үндэслэлээр шалгаж эхэлжээ

“Тариалан эрхлэгчдийг дэмжих сан”-гийн үрийн буудайн хөтөлбөрт төсөвлөсөн мөнгөний 50 орчим хувийг Монголын Улсын Хөдөлмөрийн баатар Л.Чинбатын хамаарал бүхий компаниуд авчээ. Тодруулбал,

- “Гацуурт” ХХК 3.3 тэрбум,

- “Баян дулаан уул ” ХХК 13 тэрбум,

- “Шаргал тариа” ХХК 675 сая,

- “Скрин” ХХК 600 сая,

- “Сэлэнгэ Тос” ХХК 562 сая,

- “Монгол ногоо” ХХК 525 сая,

- “Виго буудай” ХХК 375 сая

- “Хэрлэн Алтай” ХХК 144 сая төгрөгийг Тариалан эрхлэх сангаас тус тус авсан байна.

Эдгээр найман компани нийтдээ 7 тэрбум 480 сая төгрөгийн санхүүжилт авчээ. Хамгийн их санхүүжилтыг “Гацуурт” компани авсан байна. Өнгөрсөн 2017 онд Хүнсний үрийн буудайны төлбөрт зориулж улсын төсвөөс 16 тэрбум төгрөг тусгасан бөгөөд 12 аймгийн 65 сумын 729 иргэн, аж ахуйн нэгж урамшуулал авах шалгуурт тэнцсэн гэж тухайн үед мэдээлж байсан билээ. Тэгвэл Хүнсний үрийн буудайн төлбөрт зориулсан 16 тэрбум төгрөгийн 48 хувийгЛ.Чинбат ганцаараа хүртсэн байна. Эдгээр компаниуд бүгд Л.Чинбатын нэр дээр бүртгэлтэй байдаг аж. “Тариалан эрхлэгчдийг дэмжих сан”-гаас улаан буудайн урамшуулалд тонн тутам нь 50 мянган төгрөг өгч байсан. Харин ирэх оноос тонн тутамд 100 мянган төгрөг болгохоор болсон. Харамсалтай нь энэ урамшууллыг тоотой хэдэн компани авдаг болохыг дээрх баримт баталж байна. Харин урамшуулал авах бусад аж ахуйн нэгжүүдэд хүрэхгүй байгаа аж. Л.Чинбатыг Эрүүгийн цагдаагийн албанаас хэрэг үүсгэж шалгаж эхэлсэн байдаг. Түүнийг улаан буудайн урамшууллыг хуурамч бичиг баримт бүрдүүлэх замаар төрөөс урамшуулалт авсан гэсэн холбогдуулж яллагдагчаар татан шалгаж байгаа аж.

“ГАЦУУРТ” КОМПАНИ ЭРЧИМЖСЭН МАЛ АЖ АХУЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ХӨТӨЛБӨРТ ХАМРАГДАЖ АВСАН ЗЭЭЛЭЭ ТӨЛӨӨГҮЙ БАЙНА

Дээрх асуудлаас гадна Л.Чинбаттай холбоотой бас нэгэн баримт бий. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны “Мал хамгаалах сан”-гийн 2011-2017 оны үйл ажиллагаанд хийсэн хяналт шалгалтаар мал, амьтнаар эргэж төлөх нөхцөлтэй зээлийг “Гацуурт” компани авчээ. Тодруулбал, 2013 онд олгосон хоёр тэрбум төгрөгийн зээл өнөөдрийг хүртэл эргэж төлөгдөөгүй үлдэгдэлтэй байна. Үүнээс гадна 2013 онд “Гацуурт” компани эрчимжсэн мал аж ахуйн хөгжлийг дэмжих хөтөлбөрт хамрагдсан.

Нийтдээ нэг тэрбум төгрөгийн зээлийг эргэн төлөх хуваарийн дагуу зургаан жилийн дараа 200 толгой хээлтүүлэгчээр төлөхөөр зээл авсан байдаг. Харин зээлдэгч гэрээгээр хүлээсэн үүргээ хэрэгжүүлээгүй учраас зээлдүүлэгчид Баянгол дүүргийн анхан шатны шүүхэд “Мал хамгаалах сан” нэхэмжлэл гаргасан боловч 2016 оны зургадугаар сарын 16-ны өдөр тус дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр гарч нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож байсан. Энэ компани төрөөс олгож байгаа зээлд нэг бүрчлэн хамрагддаг хирнээ зээлээ хугацаанд нь төлдөггүй. Монгол Улсын төрөөс Хөдөлмөрийн баатар хэмээх хамгийн эрхэм хүндтэй шагналыг хүртсэн эл эрхэм чингэж төрийн мөнгийг хувьдаа завшиж байгаа нь дэндүү харамсалтай зүйл юм.

Эх сурвалж : medee.mn

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

hermes handbags - 27.153.202.19231 минутын өмнө

Good post. I study one thing tougher on totally different blogs everyday. It's going to at all times be stimulating to learn content from other writers and observe a little bit one thing from their store. I抎 desire to make use of some with the content material on my blog whether or not you don抰 mind. Natually I抣l provide you with a link on your internet blog. Thanks for sharing. hermes handbags [url=http://www.hermes-handbags.us.com]hermes handbags[/url]

kobe shoes - 117.26.240.1012019-11-18 12:38:25

Spot on with this write-up, I really think this website needs much more consideration. I抣l probably be once more to read far more, thanks for that info. kobe shoes http://www.kobesneakers.com

fila shoes - 117.26.240.1012019-11-15 05:10:57

An impressive share, I just given this onto a colleague who was doing a bit analysis on this. And he in truth bought me breakfast as a result of I found it for him.. smile. So let me reword that: Thnx for the deal with! But yeah Thnkx for spending the time to discuss this, I really feel strongly about it and love reading more on this topic. If possible, as you turn into expertise, would you thoughts updating your blog with more particulars? It's highly useful for me. Large thumb up for this blog put up! fila shoes http://www.fila.us.org

дэээд чоно - 66.181.161.962019-11-01 01:41:13

Чинбатаа байгалийн баялгаас олсон мөнгөө газар тариалан хүнсний ногоонд зарцуулсан нь зөв боловч яагаад үржлийн үхрийн мөнгийг яагаад төлсөнгүй вэ Арай даварч байгаа юм биш үүАвсан бол төлөх ёстойг мартсан уу Үнэнээ хэлээд хэл үгүй салаач Төлбөрөө төлөхөө мартваа Чи их мартамхай шүүГэхдээ чи мөнгийг хэзээ чмартдаггүй гайхамшиг

дэээд чоно - 66.181.161.962019-11-01 01:41:13

Чинбатаа байгалийн баялгаас олсон мөнгөө газар тариалан хүнсний ногоонд зарцуулсан нь зөв боловч яагаад үржлийн үхрийн мөнгийг яагаад төлсөнгүй вэ Арай даварч байгаа юм биш үүАвсан бол төлөх ёстойг мартсан уу Үнэнээ хэлээд хэл үгүй салаач Төлбөрөө төлөхөө мартваа Чи их мартамхай шүүГэхдээ чи мөнгийг хэзээ чмартдаггүй гайхамшиг

сугар - 202.179.27.1502019-10-31 22:10:29

элбэгдоржиин баатруудын нэг

Зочин - 103.9.90.532019-10-31 16:14:28

Үнэн юм уу, эсвэл худал юм уу. Хэдэн жил л ингэж бичлээ. Үнэн бол шоронд нь суулгаад шалгаач, сул чөлөөтэй байгаа мөнгөтэй хүн юу л бол юу хийнэ шүү дээ. Худал бол нэр төрөө цэвэрлүүлээч. Уг хүн нь их л заргач хүн шиг байдаг. Чимээгүй байгааг бодоход үнэн ч юм шиг.