Путиний КГБ-д ажиллаж байх үеийн тодорхойлолтыг ил болгожээ

   Санкт-Петербург хотын түүх-улс төрийн баримт бичгийн улсын төв архивын газар Оросын одоогийн ерөнхийлөгч Владимир Путиний тодорхойлолтыг ил болгожээ. Уг архивын газрын 90 жилийн ойд зориулсан үзэсгэлэн дээр баримт бичгийг үзүүлснийг телевизийн “78” суваг мэдээлсэн байна.

Путин 1975 оноос КГБ-гийн удирдах газрын (хуучин Ленинград хотын) комсомолын байгууллагад бүртгэлтэй байжээ. Энд ажиллаж байхдаа тэр “гүйцэтгэх чадвар сайтай, сахилга баттай, шударга ажилтан” гэдгээ харуулсныг баримт бичитгт тэмдэглэсэн байна. Оросын ирээдүйн ерөнхийлөгч  зохион байгуулалт, спортын ажил хариуцаж байсныг  бас онцлон дурджээ.

“Нөхөр В.В.Путин өөрийн үзэл суртал-улс төрийн мэдлэгийн түвшинг байнга дээшлүүлж, намын сургалтын ажилд идэвхтитэй оролцдог. Мэргэжлийн ур чадвараа байнга дээшлүүлдэг” гэж баримт бичигт өгүүлжээ.

Үүнээс гадна,  Владимир Путин чөлөөт цагаараа спортоор хичээллэж, ЗСБНХУ-ын жүдо, самбогийн спортын мастер бөгөөд 1976 онд Ленинград хотын жүдогийн аварга болж байсныг тодорхойлолтод дурдсан байна.

2018 онд БНАГУ-ын улсыг аюулаас хамгаалах яамны (Штази) архиваас Оросын ерөнхийлөгч Владимир Путиний нэр бүхий үнэмлэх олдсон юм. Путинд БНАГУ-ын энэ байгууллагын үнэмлэх үнэхээр олгосон байж болох бөгөөд учир нь ЗСБНХУ-ын КГБ  болон Штази хоёр хамтран ажиллаж байсан юм гэж Оросын төрийн тэргүүний хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков мэдэгдэж байсан юм.

Б.Атар

 

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

jordan 4 - 117.26.240.1013 цагийн өмнө

It抯 onerous to seek out educated individuals on this matter, but you sound like you know what you抮e speaking about! Thanks jordan 4 [url=http://www.jordan4.us.com]jordan 4[/url]

cheap jordans - 117.26.240.1012019-11-17 04:31:21

That is the suitable blog for anyone who wants to find out about this topic. You notice a lot its almost laborious to argue with you (not that I actually would want匟aHa). You positively put a new spin on a subject thats been written about for years. Nice stuff, just nice! cheap jordans http://www.jordanshoes.us