Зеленский Путинтэй уулзахад бэлэн байгааг Украинд мэдэгдэв

Украины ерөнхийлөгч Владимир Зеленский оросын тэргүүн Владимир Путинтэй уулзахад бэлэн байгаа ажээ. Украины гадаад харилцааны сайд Вадим Пристайко ингэж мэдэгдлээ гэж Интерфакс агентлаг бичсэн байна.

Зеленский оросын ерөнхийлөгчтэй гурван удаа утсаар ярьсныг гадаад бодлогын байгууллагын тэргүүн дурджээ.  “Тэр (Зеленский) юунд, хэрхэн хүрч болохыг тодорхой ойлгож байгаа” гэж Пристайко хэлсэн байна.

Дээр дурдсанчилан гурван удаа утсаар ярих үед би байлцсан гэж сайд тэмдэглээд,  энэ үеэр Зеленский хатуу байр суурь баримтлаж байсан эсэх асуултад хариулахаас  татгалзаж,  төрийн тэргүүн нарын уулзаж ярилцсан  тухай тэр бүр нийтлэх юмуу яриад байдаггүй гэжээ.

Оросын төрийн  тэргүүнтэй уулзах асуудлыг олон улсын түвшинд “Нормандын уулзалт”-ынхүрээнд л авч үзэж байгаа гэж Зеленский аравдугаар сарын 10-нд мэдэгдээд, одоогоор  хоёр талын уулзалт  хийх  боломжгүй юм гэж тэмдэглэсэн билээ. Украины ерөнхийлөгч уулзалтын үеэр Путинээс юу сонсож,  оросын ерөнхийлөгч Украины талаас чухамхүү  юу хүлээж байгааг  түүний хүрээллийн хүмүүс тэмдэглэж байсан юм.

Путин, Зеленский нар есдүгээр сарын 7-нд сүүлчийн удаа утсаар ярьсан билээ. Олзлогдогсдыг нэгэн зэрэг сулласныг  энэ үеэр нааштай үнэлээд, түүнчилэн  Украины дотоодын мөргөлдөөнийг зохицуулах асуудал хэлэлцсэн байна. Төрийн тэргүүн нар “гал зогсоох горимыг сахиж, түүнчилэн тулгаралтын шугамаас цэрэг, зэвсгийг тууштай зааглахын чухлыг” онцлон тэмдэглэжээ.

Б.Атар

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

jordan shoes - 117.26.240.1012019-11-14 19:42:22

That is the precise blog for anyone who wants to seek out out about this topic. You realize so much its nearly onerous to argue with you (not that I really would want匟aHa). You undoubtedly put a brand new spin on a subject thats been written about for years. Nice stuff, simply nice! jordan shoes http://www.jordanshoes.org.uk