Хамгийн аз нь шовойсон эрийн түүхээс

Хорват улсын 90 настай Фране Селак гэдэг эр  дэлхийн хамгийн аз нь шовойсон хүнд тооцогддог байна.  Тэр янз бүрийн олон таагүй явдалд орж, ингэхдээ энэ бүхнээс бараг зүв зүгээр шахуу гарч байжээ.

Селакийн сууж явсан галт тэргэнд  түүнийг анхны аюул  хүлээж  байжээ.  Цуваа гэнэт зам төмрөөсөө гарч, уулын жижиг голд унасан байна.  Мань эр вагонаас өөрөө гарсан төдийгүй, хөрш эмэгтэйдээ туслаж, дараа нь эрэгт гарчээ. Түүний биед жаахан шалбархай л үлдсэн байна.

Нэг жилийн дараа Фране нисэх онгоцоор явж, манантай байсан учир нисгэгч уулыг анзааралгүй,  онэгоц нь түүнийг далавчаараа шүргэжээ.  Ингэснээр хаалга  нээгдэж, зорчигчид унаж эхлэсэн байна. Нисгэгчид нисэх онгоцыг буулгаж чадсан ч, 60 зорчигчоос хоёр нь л амь үлдэж, тэдний нэг нь Селак байжээ.



 

Цаашид Фране автын таван ослоос амьд гарсан байна. Нэг удаа тэр автобусанд дайруулж, бас нэг удаа түүний барьж явсан машин  шатжээ.

Гэвч уулын мушигаралдсан замд түүнд хамгийн аймшигтай явдал тохиолдсон байна. Түүний машин хашлага мөргөж, ангалд унан, дэлбэрчээ.  Селак  дэлбэрэлт болохоос чухамдаа ганцхан хормын өмнө машинаасаа гарч дөнгөсөн байн