Хүүгээ гэсэн Вьетнам аав горьдлого тавин цурхиран уйлж байна


Вьетнамын Иен Тхан дүүргийн Ле Ван Ха хэмээх гэр бүлийнхэн цөхрөнгөө барж байна. Түүний том хүү Англид 39 цогцостой явсан ачааны машинд байсан байх магадлалтай гэж тэд үзэж буй юм.

Ээж, эмээ нь үг хэлэх ч сөхөөгүй, аав Ле Мин Туан нь ач охиноо тэврэн нулимсаа асгаруулж байлаа.


Түүний хүү 30 настай Ле Ван Ха нь сайн цалинтай ажил олж, мөнгөтэй болно хэмээгээд хоёр дахь хүүгээ төрөхөөс гурван сарын өмнө Европ руу явжээ.  Тэднийх амьдрах байшингаа барихдаа зээл авсан бөгөөд банкинд өртэй байжээ. Гэтэл хүний ​​наймаачид 20 мянган фунт стерлинг (25,000 доллар) ээр Англи руу явуулна гэсэн тул гэрийн эзэн Ле Мин Туан өөрийн газар, байшингаа барьцаалж дээрх мөнгийг олж хүүгээ явуулжээ. Одоо түүний итгэл найдвар талаар болж, хүүгээ алдахад хүрээд байна.

Тэр хөгшин хүн учраас хэзээ өрөө төлж дуусахаа ч мэдэхгүй байна гэж хэллээ.

Ле Мин Туан хүүгээ ачааны машинд нас барсан хүмүүсийн дунд байсан гэж таамаглаад буй юм. Учир нь тэрээр Англи руу явах гэж байгаагаа эгчдээ фэйсбүүк мессежээр хэлээд түүнээс хойш сураг тасарчээ.


Тэр хүүгийнхээ инээмсэглэсэн зургийг гэртээ байрлуулжээ. Хөршүүд нь сэтгэл санааны дэмжлэг үзүүлэхээр ирээд байгаа ба түүнийг тэр машинд байгаагүй байгаасай гэж залбирцгааж байна.

"Одоогоор ямар ч мэдээлэл батлагдаагүй байна" байгаа учраас бид найдлага тавьж байна гэж түүний гэр бүлийнхэн залбирч байлаа.

Тэр үед цогцостой ачааны машинаас гадна Вьетнамаас хүн тээвэрлэсэн 2 ачааны машин явж байсан учир горьдлого нь хараахан тасраагүй байгаа юм.



Вьетнамчууд мөнгө олохын тулд Европын орнууд руу амь дүйсэн аргаар явдаг агаад зарим нь Орос, Румын зэрэг орнуудад очдог байна.

Францад цагдаа нар байнга дарамт үзүүлдэг бол , Вьетнамчууд арай илүү байр сууриа олж үйлчилгээний газарт ажилладаг ажээ.

 

Тэднийг Европ руу гаргадаг хүний наймаачид 10,000 фунт стерлингээс 30,000 фунт стерлингийн төлбөр авдаг. Мөнгөн дүнгээсээ хамаарч "VIP үйлчилгээ" хүртэл байдаг аж. Вьетнамаас Хятадын нутгаар дамжин Англи руу хууль бусаар нэвтэрдэг байна.

Эссексд болсон эмгэнэлт явдлын дараа Вьетнамын Ерөнхий сайд Нгуен Сюан Фуч хүний ​​наймааны сүлжээнд мөрдөн байцаалт явуулах тушаал гаргажээ. Хүн худалдаалах нь хэдийнээс ноцтой асуудал байсаар ирсэн бөгөөд ихэвчлэн эмэгтэйчүүд, хүүхдүүдийг хамардаг. АНУ-ын Төрийн департаментын жил бүр хийдэг хүний ​​наймааны тайланд Вьетнам улсын үзүүлэлт буурсан дүнтэй гарсан.

 Хүний ​наймаа нь  Вьетнамд цэцэглэн хөгжиж буй ашигтай, хүчирхэг бизнес болжээ.

BBC.TV

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

ferragamo belt - 117.26.240.101Уржигдар

I抎 should check with you here. Which is not one thing I often do! I enjoy studying a post that will make folks think. Additionally, thanks for allowing me to comment! ferragamo belt http://www.ferragamobelt.us.org

Ninjin - 66.181.161.1022019-10-28 13:50:15

Hairan ger buluud humuus

zochin - 202.179.24.2132019-10-28 13:49:01

uneheer haramsaltai